УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр ажилдаа оров. 2010 оны намрын чуулганы бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, ээлжит амралтаа дуусгалгүй ийнхүү ажилдаа шуурхайлан орсон тухай УИХын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Гишүүд ч цуглаж эхэлжээ. Сайд гишүүдээс гадна Я.Батсуурь, Н.Батбаяр, Ц.Батбаяр, Х.Бадамсүрэн, Су.Батболд, Г.Баярсайхан Д.Ганхуяг, Ч.Улаан, Ц.Сэдванчиг, С.Оюун, Д.Очирбат нар өчигдөр өрөөн дөө “салхи” оруулав. Ингэснээр өчигдрийн байдлаар гишүүдийн ирц 30 орчим хувьд хүрч байгаа юм.
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Энэ үед УИХ-ын гишүүдийн “шүдийг өвтгөдөг” нэг асуудал босдог аж. Тэр нь тойргийн нь сонгогчид болох оюутнууд сургалтын төлбөр нэхдэг явдал бололтой.
Ордонд байсан гишүүдийн нэлээд нь сургалтын төлбөрийн асуудал шийдэх, шийдүүлэх гээд ажил ихтэй байгаа нь анзаарагдав. Зарим гишүүнээс энэ тухай сонирхоход, ийм үеэр төлбөр нэхсэн хүмүүст дарагддагаа нуусангүй.
Э.ТӨР