Өмнөговь аймгийн Баяндалай суманд болсон Монгол улсын Засгийн газрын хуралдаанд дэлхийн хэвлэл, мэдээллүүд онцгой ач холбогдол өгч, мэдээлсэн байна. Yahoo, Associated Press, Washington post, CNN, CBS мэдээллийн агентлагууд дэлхий нийтэд хэрхэн мэдээлснийг товчлон хүргэе.
Ногоон малгай духдуулсан Монголын Засгийн газрын тө- лөөлөгчид говийн элсэн дунд уулзалтын ширээ засан, ээлжит бус хуралдаан хийв.
Засгийн газрын 12 гишүүн оролцсон уг хуралдаан Улаанбаатар хотоос 670 км-ийн зайд байрлах Өмнөговь аймгийн Гашууны хоолой гэдэг газар болжээ. Хуралд оролцогчид бүгд албан хослол, зангиа өмсөж, цэнхэр тэнгэрийн дор, говийн алтан шар элсэн дээр анх хуралдсан шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт байсан юм.
“Монгол Улс дэлхий нийтийн уур амьсгалын өөрчл өлтөд өртөж байна” хэ мээн Ерөнхий сайд С.Батболд хэлээд хурлыг нээсэн. Өвөл болохтой зэрэгцэн утаа гэх энэ улсын хамгийн тулгамдсан асуудал гарна гэдгийг сайд нь онцлоод уур амьсгалын өөрчлөлтөөс болж өвөл олон мал үхдэг болсныг дуулгасан.
Монгол бол уур амьсгалын хувьд эрс тэс орон бөгөөд энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдрэх нэг шалтгаан болдог юм. Сүүлийн жилүүдэд тус улсад хур тунадас бага орж байгаагаас олон зуун гол ширгэх аюулд хүрээд байгаа аж. “Бидний хуралдаж буй энэ газар таван жилийн өмнө нь хөмөл, таана халиурч байсан. Харин одоо ямар болсныг та бүхэн харж байна.
Элсний нүүдэл энэ бүхнийг өөрчилсөн” хэмээн Баяндалай сумын Байгаль орчны газрын дарга н.Бадарч хэлсэн байна. Монголын БОАЖ-ын сайд Л.Гансүх “Уур амьсгалын өөрчлөлтөд Монголын нийт газар нутгийн 70 орчим хувь нь өртсөн. Монголчуудын ихэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ нь тэдэнд хүндээр тусаж байгаа” гэв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Непалын Засгийн газар Эверестэд, аравдугаар сард Молдавын Засгийн газар усан дор хуралдаан хийж байсан бөгөөд энэ төрлийн хуралдаан дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хандуулах том алхам болдог юм гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.
Ж.Тэгшээ