С.Батболд Ерөнхий сайд болоод тун удаагүй байхдаа өнгөрсөн оны сүүлчээр аймгуудын удирдлагатай уулзахдаа, ирэх онд (2010) багтаж бүх аймгаараа явна гэж амлаж байсныг санаж байна. Саяхан говийн гурван аймгаар ороод ирсэн.
Энэ баасан гаригт Говьсүмбэрийг зорих гэж байна. Тэнд үйлдвэр, аж ахуйн зарим газраар орохоос гадна Чойр Сайншандын 176 км урт хатуу хучилттай зам тавих ажлын нээлтэд оролцох аж.
Ерөнхий сайд маргааш нь умар зүг рүү гарна. Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ гэсэн газар тариалангийн гол бүс нутгаар явж тариа, ногоо хураах ажлын явцтай танилцаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзах юм.
Р.ЖАРГАЛАНТ