“Төрийн албаны тухай” хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, Төсвийн бай гууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлан, мөрдсөөр ирсэн билээ.
Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Боловсролын газарт олгосон юм.
Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд яамны шууд харьяа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинжлэх ухааны байгууллага, улсын чанартай театр, чуулга, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, эрхлэгч зэрэг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймаг нийслэл, сум дүүрэг дэх бусад төсвийн байгууллагын даргын албан тушаалд томилогдох ажилт ныг тухайн аймаг, нийс лэл дэх Төрийн албаны салбар зөвлөл, орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэлийн Боловсролын газар эрхлэн гүйцэтгэхээр тогтоов.
Б.БАТ