АТГ-ын дарга, түүний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдэхээр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо ажиллаж, шалгасан тухай дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн билээ.
Уг асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн учир Дэд хорооны дарга Э.Мөнх-Очир сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс энэ талаар лавлахад “Би дүгнэлттэй танилцаагүй байна. Тэгээд ч гишүүд маань орон нутагт ажиллаж байгаа” гэсэн хариу өгөв.