Германы Ашаффенбург хотын өндөр настан төв гудамжны нэгэнд гарч, дэргэдүүрээ өнгөрсөн хүмүүст мөнгө тараажээ. Ингэхэд нь зарим хүн жийрхэж, таагүй хандаж байсан тухай “Spiegel” сонин мэдээллээ. Тэрхүү тэтгэврийн өвгөн костюм өмсөж, “Би ажилгүй хүн биш. Гудамжных ч биш. Би эхнэртэй. Бүх зүйл сайн сайхан байгаа.
Тиймээс би танд нэг евро өгч байгаа юм” гэсэн бичиг энгэртээ хадсан байжээ. Түүнийг нэг хүн луйварчин гэж бодоод цагдаад өгсөн байна. Өглөгч эр цагдаагийн газарт очоод саяхан тэтгэвэртээ гарсан, энэ баяраа бусадтай хуваалцах гэсэн юм хэмээн тайлбарлажээ. Германы хуулинд бусдад мөнгө тарааж болохгүй гэсэн заалт байхгүй учраас тэрбээр ямар ч ял зэмгүй өнгөрсөн байна.