Ирландын Төрийн томилгооны албаны урилгаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тус улсыг зорилоо. 2010 оны есдүгээр сарын 5-10-ны хооронд Дублин хотноо болох “Үр нөлөөтэй засаглалыг хэрэгжүүлэхэд манлайллын сургалтын байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт уулзалт хуралд тэрбээр оролцох юм.
Манай улсын Төрийн албаны зөвлөлтэй адилтгах байгууллагуудын олон улсын ийм уулзалт хурал жил бүр болж, Төрийн албаны шинэтгэлийн тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцдэг юм байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнуудын
Төрийн албаны төв байгууллагуудын удирдлага оролцож, улс орнуудын төрийн албаны төлөвшил, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийх аж.