АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны III чуулган бямба гаригт болов. Чуулганд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, мөн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны эмэгтэй гишүүдээс бүрдсэн 500 шахам төлөөлөгч оролцжээ.
УИХ-ын гишүүн асан, АЭХ-ны тэргүүн Б.Дэлгэрмааг тус чуулган өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж орных нь хүнийг сонгосон байна.
АЭХ-ны тэргүүний сонгуульд Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Г.Байгальмаа нар өрсөлдсөнөөс Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэл олонхийн санал авчээ.
Ш.Батцэцэг, Л.Нармандах, З.Нарантуяа нарыг дэд тэргүүнээр сонгожээ. Өмнө нь Ш.Батцэцэг дэд тэргүүнээр ажиллаж байсан бол нөгөө хоёр нь АН-ын ҮЗХ-ны гишүүн аж.
Г.Энх