2007 он Италийн алдарт тенор Лучиано Паваротти 72 насандаа хорвоог орхив. Тэрбээр 1935 оны аравдугаар сарын 12-нд Моден хотноо мэндэлжээ. арван нас тайгаасаа эхлэн аавтайгаа хамт сүмийн найралд дуулах болсон тэрбээр дуу, хөгжмийн хичээлд төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан аж. Түүний сонирхлыг хөлбөмбөг татаж, мэргэжлийн хаалгач болохыг мөрөөддөг байсан гэдэг.
Харин ээж нь хүүгээ багш болгохыг хүсдэг байв. Эхийнх нь мөрөөдөл биелж, залуу Л.Паваротти бага сургуульд хоёр жил орчим багшилжээ. Тэрбээр 19 настайдаа буюу 1954 оноос эхлэн дуурийн урлагаар хичээллэж, тенор Арриго Полагийн шавь болжээ. Тэр үед Л.Паваротти хоолойныхоо цар болон хөгжим хүлээн авах, сонсох чадвараа илүү мэдэрсэн тухайгаа дурссан нь бий. Европын жижиг теат руудад дуулдаг байсан түүнд Жоан Сазерленд хамтран дуулах санал тавьж, дэлхийг тойрох аялан тоглолтдоо урьснаар амьдралд нь эргэлт гарав.
Түүний гайхамшигт хоолой дэлхийн үзэгчдийг дагуулсан юм. Тоглолтыг нь үзэхээр товлосон газарт нь өнцөг булан бүрээс шүтэн биш рэгчид нь цугладаг болов. Нэг удаагийн тоглолтын үеэр түүнийг 165 удаа дахиулсан байдаг. Энэ нь дэлхийн дээд амжилтаар бүртгэгдэн, Гиннесийн номд багтсан юм. Тэрбээр 2004 онд “Metropolitan Opera”-гийн тайзнаа Пуччинигийн “Тоска” дуурийн Марио Каварадоссын дүрд тоглож, тайзнаа дахин гарахгүй гэдгээ зарласан.
Дэлхийн сонгодог урлагт тодоос тод мөр гаргасан агуу дуучин Лучиано Паваротти нойр булчирхайн хорт хавдрын улмаас таалал төгссөн.