Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд, Н.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Г.Сүрэнг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Н.Дэлгэрмааг Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргажээ.