Төрийн албыг хөлдөө чирч, төсөв хөрөнгийг салхинд хийсгэсэн ХХААХҮЯ-ны нүүдэл
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур баганын нэгт зүй ёсоор тооцогдох, үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын амьжиргаа, хүнсний хангамж, мал аж ахуй, газар тариалан, экспортын бодлогын цөмийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага билээ. Гэтэл өдгөө энэ яамныхан улс үндэсний хэмжээнд төдийгүй гадаад хамтын ажиллагаа, олон улсын зах зээлийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн бодлого боловсруулахад биш, Улаанбаатар-Дархан-Уулын хооронд нүүдэл суудал хийнэ, хийхгүй тухайд л гол анхаарлаа хандуулан мэтгэлцсээр байна. Салбарын яамаа хэн дуртай сайд нь өөрийн албан тушаалтайгаа хамт чирч явдаг ачаа тээш шигээ санан, ийш тийш зөөдөг жишиг тогтвол төрийн ажил ч, төсвийн хөрөнгө ч, албан хаагчдын амьдрал ахуй ч түр зуурын буюу “түрээсийнх” болж хувирна.
2026-02-09
Улсын нисэхийн тухай хуулийн цоорхойг ашиглан захиалагчаа залилсан гэв үү
Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн бүртгэлийн дугааруудыг хооронд нь холион бантан хутгаж, улмаар аялалд явна хэмээн гэрээ байгуулан залилан мэхэлсэн тохиолдол гарлаа. Аялал жуулчлал, барилгын материалын худалдаа, ор чуулгын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Ч.Номин-Эрдэнэ гэх хүний үүсгэн байгуулсан “Хаан мөнх трэйвэл” ХХК-ийнхан “Чин баян трейдинг” компанитай тусгай үүргийн нислэг үйлдэх гэрээ хийжээ.
2026-02-06
Хязгаар давсан эрх мэдэл
Тогтсон жишгийг эвдсэнээс үүдэлтэй будилаан төрд ажиглагдах болов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын болон Төрийн тэргүүний эрх, үүрэг холилдож, хэн нь юу хийхээ ч “мэдэхээ” больж эхэлжээ. Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга зүүн болон хангайн бүсэд ажиллалаа. Үргэлжлүүлээд нийслэлийн дүүргүүдээр ч явж байна.
2026-02-05
Ц.НЯМДОРЖ: “Аав ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчхаад Н.Энхбаярын шүүхээр буудуулна даа
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-02-04
Гэмт хэрэгтнүүдийн хот
“Халаасны хулгайн гэмт хэрэг нь зах, худалдааны төв, үйлчилгээний газар болон хүн ихээр цугларсан үед ихээр үйлдэгддэг. Иймд иргэн та гудамж, талбай, олон нийтийн газар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, гар утас, өөрийн биед байгаа эд, зүйлээ тогтмол шалгаж, хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Халаасны хулгайн гэмт хэргээс урдьчилан сэргийлье” хэмээн цагаан хоолойгоор гэнэт чанга орилоход цочсондоо золтой л цагдаа дуудчихсангүй. Эргэн тойрны хүмүүсээ сэжиглэн гүй харж, халаасаа тэмтэрч үзээд санаа амрав.
2026-02-04
Хуулийн шинэчлэл мансуурагчдыг хазаарлах уу, хяналтгүй хаях уу
Хар тамхины аюул Монгол оронд түгшүүр төрүүлж, хүүхэд, залуус донтох нь жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг статистик тоо баримт ч батална. Тухайлбал, 2014 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 62 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэж байж. Тэгвэл түүнээс хойш жил бүр өссөөр 2023 онд 238, 2024 оны байдлаар 254 болж нэмэгдсэн аж. Зөрчлийн тухай хуулийн дагуу 2024 онд 265 зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 34.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
2026-02-03
Сошиалыг дагасан “сохор номингууд”
“Мега төсөл” гэх хоосон хийсвэр, уран зөгнөлт ертөнцийг эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулан бүтээж, ямар ч хамаагүй аргаар олон нийтийг түүндээ итгүүлэн үнэмшүүлэх гэж улайрсан төр засагтайгаа хамт монголчууд “Мета” компанийн бүрэн эрхшээлд орчихлоо. Ямар ард түмэн байна, тийм төр за саг бүрэлдэнэ гэдэгчлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглан улс төрчид, эрх мэ дэлтнүүд тархи угаах пропаганда хийдэг Зохио мол хүлээн зөвшөөрөгдөлтийн онол өнөөгийн манай улсад жинхэнэ утгаараа биеллээ олж байх шиг. “Datareportal”-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч (олонх нь фэйсбүүк)-ийн тоо 2.7 сая давж, гурван жилийн өмнөхөөс даруй 400 мянгаар нэмэгджээ.
2026-02-02
Санал худалдан авдаг улс төрчдийг “авлана”
УИХ-ын гишүүдийг сонгогдсон “эх үүсвэр”ийнх нь хувьд “мөнгөний” ба өөрийн чадвар, туршлагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хоёр ангилж болно. Өөрөөр хэлбэл, гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худалдаж авдаг, үүндээ гаршсан, гаршуулж яваа нэг хэсэг бий. Санал ху далдан авах үйлдлийг ч дотор нь хувийн болон төс вийн мөнгөөр гэж ангилж болж байна.
2026-02-02
Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цэцэрлэг биш
Жишээ 1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр анх байгуулсан цагаас нь хойш үйлчлүүллээ. Жил ирэх тусам сайжирдаг байтал улам л дордоод байх юм. “Дээрээс сур” гэсэн гээд сэргээн засахын мэргэжилтнүүд нь ажлын цагаар яваад өгнө.
2026-01-30
Зарлигаар дэмжсэн Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны хоёрдугаар сарын 1-нд 09 дугаартай Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Эл зарлигийн 1.4 дэх заалтад “Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чин гис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Мо рин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргө жүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих” хэмээн тусгасан бай даг.
2026-01-30
“Сонгоогүй гишүүд”-ээс авсан ухаарал
Л.Оюун-Эрдэнийн алдааг Н.Учрал засна гэв. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжүүлснээр парламент дахь нийгмийн бүлгүүдийн болон намуудын төлөөллийг нэмж чадна хэмээн хуулийг өөрчлөхдөө эрх баригчид сурталчилж байлаа. Үнэхээр ч УИХ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн ажиллаж буй.
2026-01-29
Орон нутаг дахь багшийн сургуулиуд тэтгэлгээр “амь зогоож” байна
Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын болон бакалавр, магистр, докторын сургалтыг өнгөрсөн хичээлийн жилд 23 768 хүн төгссөн нь өмнөх оныхоос 13.7 хувиар буурсан дүн болохыг Боловсролын яамны статистикт мэдээлжээ. Тэр дундаа багш мэргэжлээр суралцагч цөөрч, багшлах боловсон хүчний дутагдалд улсаараа орчхоод байгаа юм. Багшлах боловсон хүчин хомсдолтой байгаа нь боловсролын салбар төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон.
2026-01-28
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмч лүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
2026-01-27
Төр өмчдөө “алтан хувьцаа”-ны зарчмаар анхаарч чадах уу
Нөгөөтээгүүр, өдгөө үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүд нь ашиггүй ажилладаг, хур өр үүсгэдэг, засаглалын хямралтай, авлига болон ашиг сонирхлын зөрчил нүүрлэдэг зэрэг цөөнгүй асуудалтай. Тэгвэл “алтан хувьцаа”-ны буюу олон улсынхаар “Golden share” зарчмаар төр өмчдөө оролцоогоо хангах, чухал объектууд, компаниудад нөлөөгөө хадгалах, шийдвэр гаргалцах зохицуулалт бий. Үүнийг манайд хэрэгжүүлэх боломж байна уу, мэргэжилтнээс, төрийн албаны төлөөллөөс тодруулъя.
2026-01-27
Цахилгаан, дулаан гачигдсан өвлийн сургамж
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуух эвдрэлийн улмаас энэ сарын 20-ны өдөр ажиллагаагүй болж, нийслэл Улаанбаатар хот даяар, мөн зарим орон нутагт цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан “адал явдалтай” өдрүүд арайхийн ард үлдэв үү гэтэл дахиад нэг зуух нь өчигдөр цоорчхов. Станцад гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж дууссан инженер, техникийн ажилтнуудыг Ерөнхий сайд сайшаан, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцээд ээлжит явдал тохиосон юм.
2026-01-27
Хууль “ойлгодоггүй” намууд ба Дээд шүүхийн даажигнал
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний хүрээнд 29 нам хугацаандаа багтаан өргөдлөө Дээд шүүхэд ирүүлээд байв. Эдгээрийг түрүүчээс нь бүртгэж буй юм. Өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, 13 намын өргөдлийг “бөөндөн” хэлэлцлээ. Улмаар дүрэм нь хуульд нийцсэн хэмээн үзэж бүртгэсэн намын тоог хоёроор нэмсэн байна. Гэр хороолол хөгжлийн, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан “босго” давжээ. Харин парламентад суудалтай ХҮН, ИЗНН, МНН тэргүүтэй бусад жижиг намынхан дахин нэг удаа татгалзсан хариу авав.
2026-01-26