Шатахууны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор ШТС-ууд дахь автомашины дараалал эрс нэмэгдсэн. Мөн өчигдөр оройноос шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Энэ талаар Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Зарим ААН-үүд ОХУ-аас "Евро-5" АИ-92, "Евро-2" АИ-92 борлуулж эхэлсэн учраас үнийн зөрүү үүссэн. Үүнийг "Шатахууны үнэ нэмэгдлээ" гэх асуудал гарсан. "Евро-5" АИ-92 стандартын шатахуун зарж эхэлсэн зарим шатахуун түгээх газрууд үнийн самбараа өөрчилж зарж эхэлсэн. Тодруулбал, "Тэс питролиум "-3080 төгрөг, "Шунхлай"- 2990 төгрөг, "Петровис"- 2990, "Санпитеровис"-2930 төгрөгийн үнийн зөрүүтэй зарагдаж байна.
ОХУ-д бензиний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тухайлбал, төвийн бүсэд нь монгол төгрөгөөр 2800 орчим, харин захаар 4000 орчим төгрөг байна.