Засгийн газраас бэлэн мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй гэв
Уг мэдээллийн дараагаар цахим орчинд "Иргэдэд бэлэн мөнгө тараах гэж байна" гэсэн утгатай мэдээллүүд гарч эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газрын ХМОНХГ-аас тодруулахад "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэх тайлбар мэдээллийг өглөө.
2026-01-02
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.30) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
2025-12-31
Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
2025-12-31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан үзүүрлэлээ.
2025-12-30
Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо.
2025-12-29
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.
2025-12-26
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг байна.
2025-12-25