Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилт бодитоор хийх нь

Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг зөвхөн онолын түвшинд эзэмшүүлэх бус, туршилт, судалгааг бие даан болон багаар гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгоор “GERLAB engineering workshop”- ынхонтой хамтран ажиллахаар болсноо мэдээллээ. Ингэснээр шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан бүрдүүлж, гарын авлага боловсруулан, төрөлжсөн ахлах сургуулиудад тараах аж. Эхний ээлжид төрөлжсөн 35 ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаанд уг контентын санг нэвтрүүлэх зорилт тавьжээ.
2026-11-02

“Бяцхан эмч” хөтөлбөрийг орон нутгийн цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс 2023 оноос хойш хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийн хүрээнд 2-5 насны хүүхдүүдэд эрүүл мэнд болон хүний эрхийн боловсрол олгож буй билээ.
2026-11-02

Пикорнавирус хүнийг бус, бактери ангуучилдгийг 40 жилийн дараа тайлав

Хүн, амьтны гэдэсний халдварын гол үүсгэгч хэмээн сүүлийн 40 жилийн турш “цоллуулсан” пикорнавирус үнэндээ бидний махбодын эсийг биш, бактери онилдог болохыг тогтоосон талаар “Nature microbiology” сэтгүүлд мэдээлжээ. 1988 онд цочмог суулгалттай өвчтөнүүдийн өтгөний дээжээс илрүүлж, эмгэг төрүүлэгч гэж таамаглаж байсан нь эндүүрэл болохыг АНУ-ын Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн эрдэмтэд тогтоов.
2026-11-02

Үсээ хандивлаж, хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглээрэй

Хүмүүс олон жил ургуулсан үсээ тайруулахдаа ихэвчлэн хаядаг. Харин зарим нь хорт хавдрын улмаас үсгүй болсон хүүхдүүдэд хиймэл үс хийж өгөхөөр хандивладаг байна. Үс хандивлах сайн дурын энэ хөдөлгөөн Япон, БНСУ-д түгээмэл дэлгэрсэн аж. Ингэхдээ хүнд өвчтэй бяцхан хүүхдүүдэд хиймэл үс үнэ төлбөргүй хийж өгдөг гэнэ.
2026-11-02

Монгол, Бельгийн эрдэмтэд түүх, соёлын өвийг хамтран судална

Монголын түүх, соёлтой холбоотой архивын баримт, эх сурвалжийг судлах чиглэлээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Бельги улсын Католик их сургуулийн харьяа Шашин, соёл, нийгмийн баримтжуулалт, судалгааны төв (KADOC)-ийнхөнтэй хамтран ажиллахаар болжээ. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Лёвен хотод ажиллаж, KADOC төвийн захирал, профессор Йорис Колла болон Гүйцэтгэх зөвлөлийн дарга, профессор Барт Раймакерс нартай уулзсан байна.
2026-11-02

Нүүрс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.11.02/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
2026-11-02

“Aurum foundation” платформоор дамжуулан санхүүгийн луйвар хийж болзошгүй”

Санхүүгийн зохицуулах хорооноос “Au­rum foundation” нэртэй платформоор дамжуулан хөрөнгө оруулалт татаж байгаа нь санхүүгийн луйврын шинжтэй үйлдэл байх магадлалтайг мэдээллээ. Тодруулбал, иргэд, залуусыг хиймэл оюунд суурилсан aurum.foun­dation гэсэн платформоор виртуал хөрөнгийн арилжаа хийн, хөрөнгө оруулж сард 10-17.5 хувийн өгөөж хүртэхийг санал болгож байгаа аж.
2026-11-02

Ирэх оны төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлжээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахиа хэлэлцэж, дараагийн шатанд шилжүүлэв. Тодруулбал, Төсвийн байнгын хороо өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүдийн дэмжсэн саналуудад үндэслэн төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардлыг тохируулах, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг урсгал зардалд шилжүүлэх зэрэг 10 багц санал боловсруулсан байна.
2026-11-02

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.26-2026.11.01) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026-11-02

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд нээнэ

Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) хооронд тус байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийг ХХААХҮЯ-ны төлөөлөл болон дээрх байгууллагын удирдлага Ром хотноо болсон “Дэлхийн хүнсний форум”-ын үеэр баталгаажуулжээ.
2026-11-02

Энэ сараас гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна

Энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт хэрэгжиж эхлээд есөн жил болж байна.
2026-11-02

Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгч болов

Манай улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэлийг амжилттай дүүргэж, шилдэг төгсөгчөөр шалгарлаа. Тэрбээр сургалтын хугацаанд сахилга бат, бие бялдар, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан бөгөөд ёслолын жагсаалд салааныхаа тугийг агсан, тэргүүн эгнээнд алхах хүндтэй үүрэг хүлээжээ.
2026-11-02

Нөмрөгт өвс, тэжээлийн цэг байгуулах нь

Нөмрөгийн дархан цаазат газарт зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээлийн цэг байгуулахаар болсныг БОУАӨЯ-наас мэдээллээ. Тус бүсэд гарсан түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж буй мэргэжлийн шинжээчдийн багийнхан дархан цаазат газрын 30 орчим хувь нь галд өртөөгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргаад буй.
2026-11-02

“Сэтгүүлчид эрх мэдэлтнүүдийн суртал ухуулагч болох ёсгүй”

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс “Чөлөөт хэвлэл, ардчиллын баталгаа” уриан дор “1000 сэтгүүлчийн форум”-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
2026-11-02

“Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолтоо толилууллаа

Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “Hu” хамтлаг Францын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилууллаа.
2026-11-01

Хотын соёл, урлагийн өвийг мөнхлөх “Улаанбаатар” пянзыг танилцуулав

Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой өчигдөр боллоо. Эл өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэн, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.
2026-11-01

Батноров сумынхан 200 хүүхдийн, орчин үеийн цэцэрлэгтэй боллоо

Хэнтий аймгийн Батноров сумд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, энэ сарын 27-нд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Комиссынхны өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг үндэслэн ийн ашиглалтад оруулсан байна.
2026-10-31

Зэрлэг амьтдад зориулсан ухаалаг хөв цөөрөм байгуулав

“Монгол-99” нийгэмд үйлчлэх статустай төрийн бус байгууллагынхан Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумын зааг нутагт зэрлэг амьтдыг ундаалах худаг гаргаж, ухаалаг хөв цөөрөм байгуулжээ. Уг ажлыг хийхэд 100 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид тэд Монгол орны говь, цөлийн бүсэд ийм 99 хөв цөөрөм байгуулах зорилт тавьсан аж.
2026-10-31