Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Нийтлэлч Отгонбаяр” сангийн шилдэг бүтээлийн уралдаанд манай Ж.Сувдмаа гутгаар байр эзэллээ

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч От­­гонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, өчигдөр шилдгүү­­дийг шалгаруулав. Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, үйл явдлын учир шалтгаан, төлөв бай­дал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиу­лах зорилготой уг уралдаанд 44 нийтлэл “уралд­жээ”.
Өчигдөр 11 цаг 00 мин

Автомашины импорт буурч, шатахууных өсжээ

Манай улс энэ оны эхний хоёр сард экспортод 3.04 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 орчим хувиар өссөн дүн болжээ. Харин 1.5 тэрбум “ногоон”-ы бараа, бүтээгдэхүүн импортолсон нь жилд 200 гаруй саяар буурсан хэмжээ аж.
Өчигдөр 09 цаг 30 мин

“Эхийн алдар” одонт 1000 ээж чууллаа

Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд уржигдар зохион бай­гуул­лаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон ул­сын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь 20 дахь жилдээ болсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүддээ талархал илэрхийлж, баярын мэнд­ чилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжилсан.
Уржигдар 17 цаг 00 мин

БНХАУ эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх ирэх таван жилийн зорилтоо танилцуулжээ

БНХАУ-ын эрх баригчид 2026-2030 оны эрчим хүчний салбарын хөгжлийн зорилтуудаа танилцуулж, ойрын таван жилд газрын тосны олборлолтыг тогтвортой түвшинд хадгалах бодлого баримтлахаа мэдэгдлээ. Тодруулбал, жил бүр олборлох газрын тосны хэмжээг 200 сая тоннд тогтвортой барих зорилт тавьсан байна.
Уржигдар 16 цаг 00 мин

Хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 18.2 хувиар буурчээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Хуралдаанаар Зас­гийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны төлөвлөгөөг баталжээ.
Уржигдар 15 цаг 00 мин

Шар усны үерээс сэрэмжлэхийг анхааруулав

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарах тул цас ихтэй Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Энэ сарын 7-нд гаргасан шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 37.5 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн үзүүлэлттэй байгаа аж.
Уржигдар 14 цаг 30 мин

Дулааны талын 700 га усалгааны системийг тавдугаар сард ашиглалтад оруулна

Орон нутагт барьж буй усалгааны томоохон байгуулам­жийн нэг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Дулааны талд дахь 700 га талбайг услах системийг тавдугаар сард баг­­таан ашиглалтад оруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд үүрэг болгожээ.
Уржигдар 14 цаг 00 мин

Монголынхоо шинэ түүхийн үүдийг нээсэн үндэсний удирдагч

Улс үндэстний туулсан зам, түүхийн эгзэгтэй үед төрийн удирдагчдын баримталсан үзэл, хэрэгжүүлсэн бодлого нь түүхэнд үнэнээр бичигдсэн цагт одоогийн орчны утгыг тайлж, ирээдүйг таних ухаарлыг төрүүлдэг. Монгол орны сүүлийн 100 жилийн түүхийн хамгийн онцлог бөгөөд нийгмийн амьдралыг сууриар нь өөрчилсөн үйл явдал бол 1989 оны сүүл­ чээр эхэлж өрнөөд 1990 оны хавар улс төрийн ялалтад хүрсэн Ардчилсан хувьсгал мөн юм.
Уржигдар 13 цаг 30 мин

Гэрлэлтийн дундаж нас таван жилээр хойшилжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон гурван судалгаа хийснээ НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд танилцууллаа.
Уржигдар 10 цаг 00 мин

Нотариатын үйлчилгээг зайнаас үзүүлэх хуулийн зохицуулалт хийх нь

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-03-07

Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага болон ХЭҮК, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб” хамтран “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
2026-03-07

Манай оронд 497 овгийн 7620 зүйлийн гуурст болон гуурсгүй ургамал бүртгэгджээ

Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой “Амьтан, ургамлын улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлүүлээд буй билээ. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо уг эмхэтгэл бодлогын суурь баримт болдог.
2026-03-06

Эцэг, эх, хүүхдийн харилцааны үл ойлголцлыг театрын хэлээр өгүүлэх нь

“Про” театрынхан Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, тус улсын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжгийг өнөөдрөөс олны хүртээл болгож байна.
2026-03-06

“Музей бол өнгөрснөө дурсаж, ирээдүйн тухай бодож тунгаах орон зай”

Улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд тө­рийн болон орон нутгийн өмчит музейнүүд үн­дэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвт тусгай үзэсгэлэнгүүдээ дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ.
2026-03-06

Дархан-Уул, Ховд аймагт менингитийн халдвар бүртгэгджээ

Дархан-Уул аймагт энэ сарын 2-нд дөрвөн настай хүүхэд менинкокитийн халдвараар өвчилжээ. Мөн 3-нд Ховд аймгийн Жаргалант сумд уг өвчний нэг тохиолдол батлагдсан байна.
2026-03-06

“Шилдэг-8” чансаа өндөр тамирчдын анхдугаар тэмцээний аваргууд тодорлоо

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 90 сая төгрөгийн шагналын сантай олимпын жингийн “Шилдэг-8” дотоодын чансаа өндөр тамирчдын анхдугаар тэмцээн Орхон аймагт үргэлжилж байна.
2026-03-06

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн арьс, харшлын оношилгоо, эмчилгээг нутагшуулав

Арьсны төрөл бүрийн халдвар, харшил, өвчин, эмгэгийг улсын хэмжээнд ганцхан АӨСҮТ-д төвлөрүүлдэг нь хүлээгдэл, чирэгдэл үүсэх үндсэн шалтгаан болдог.
2026-03-06

Орон нутагт өсвөр насны охидын төрөлт хотынхоос 1.5-2 дахин их байна

Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манайд 1000 төрөлт тутам дахь эл түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэн­химийн багш, доктор Б.Жар­гал­сай­хан хэл­лээ.
2026-03-06