Оюутны универсиад наадмын хөтөлбөрт цанын спорт 2005, 2009, 2013, 2017 онд орсон ч сүүлчийн хоёр наадамд багтаагүй. Тэгвэл БНХАУ-ын Чанчунь хотод ирэх оны нэгдүгээр сарын 15-25-нд зохион байгуулах Дэлхийн оюутны универсиад наадмын хөтөлбөрт оруулжээ. Монголын оюутны спортын “Универсиад-2026” наадам энэ жил 14 төрлөөр явагдана. Наадмын эхний төрөл болох гүйлтийн цанын тэмцээн нь Сэлбэ голын ойролцоох “Бага баян” нуурын цанын замд болоход есөн их, дээд сургуулийн 44 эрэгтэй, эмэгтэй тамирчин хурд сорьсон. Эмэгтэйчүүд гурван, эрэгтэйчүүд таван км, эмэгтэй, эрэгтэйчүүдийн спринт нэг км, нэг тойрог нийт дөрвөн зайн уралдаанд Үндэсний шигшээ багийнхнаас Э.Энхсайхан, А.Хүслэн, Х.Сумьяа нар хошуучиллаа.