Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ. Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалын дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхээр заасан. Тухайлбал, Кембрижийн AS, A, IB- International baccalaureate, TOEFL(IBT), PTE, IELTS, SAT-ийн оноог дүйцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, гадаадын ахлах сургууль болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагч дын сурлагын дүн, оноог дүйцүүлэх гэнэ. Оюутан, суралцагчид цахим хүсэлт илгээхдээ тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад нэвтэрч “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн сонголт хийх юм. Ингэхдээ үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ, эсвэл иргэний үнэмлэх, дүнгийн хуудасны хуулбар зэрэг шаардлагатай материалыг бүрдүүлэх юм. Боловсролын үнэлгээний төв хү сэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх нь.
Ч.Болор