Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХКиас Ойрх Дорнодын улсуудад байгаа монгол иргэдэд зориулан “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгийг өнөөдөр үйлдэхээр болжээ. Нислэгтэй холбоотой мэдээллийг 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудангаар хүргэсэн байна. АНУ, Израилийн зүгээс Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг огцом хурцатгасан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамныхан шуурхай штаб байгуулан ажиллаж буй бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлсээр байгаа юм. Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын байнга оршин суудаг болон түр хугацаагаар зорчиж буй 371 иргэн байгааг ГХЯ-наас мэдээлсэн.