Хөл бөмбөгчин О.Одбаярыг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчлав
Манай сонин энэ сарын 15нд “Гайт хар тамхины аюул гадаад улсаас манайхыг онилсоор байна” нийтлэлээрээ Туркээс хар тамхи Монголыг чиглэж байгаа тухай хөндөж, тус улстай хар тамхи нийлүүлэгчдийн эсрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулж тэмцэх талаар хөндсөн. Тэгвэл хоёр тал энэ чиглэлээр хамтран ажиллаж эхэлсний үр дүнд Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байсан, эх орон руугаа хар тамхи нийлүүлэгчдийг баривчиллаа.
2026-10-26
Хүүхдүүдийн анхаарал дутмагшил аюул дагуулах болов
Шинэ зууны хүүхэд багачуудын суралцах чадварт хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь анхаарал дутмагшил болсныг дэлхий нийтээр ярьж, бичих болсон. Тухайлбал, “Кебриж интернэшнл” байгууллагаас 2025 онд 3000 гаруй багшийг хамруулан явуулсан судалгаагаар тэдний шавь нарын 88 хувийнх нь анхаарал суларсан, 72 хувь нь хүндэвтэр сэдэв дээр огт төвлөрөхгүй байгаа нь тогтоогджээ. Мөн 64 хувь нь үргэлжилсэн даалгавруудыг гүйцэтгэж чадахгүй байгаа аж.
2026-10-26
Кубад 2.7 сая иргэн усны хомсдолд орж, халдварт өвчний тохиолдол эрс нэмэгдлээ
Кубад 2.7 сая гаруй иргэн унд ны усны хомсдолд оржээ. Тус ул сын Ус ны нөө цийн үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр эрчим хүчний хомсдол, дэд бүтцийн эвдрэлээс шалтгаалан олон бүс нутагт усан хангамж ийнхүү доголдсон аж. Ус шахах төхөөрөмжүүд цахилгаанаар ажилладаг тул тог тасрахад түгээлтийн систем саатдаг байна.
2026-10-26
“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэнд саатаарай
Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, “Алтан гадас” одонт зураач Я.Булган, Соёлын тэргүүний ажилтан Ө.Бархүү нар “Чин зүрхний дэлбээ” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ олны хүртээл болголоо. Уран бүтээлчид хүний дотоод ертөнц, хүүхэд насны гэнэн цайлган мэдрэмж, хүн, байгалийн салшгүй холбоог харуулсан 50 гаруй тосон болон усан будгийн бүтээлээ үзэсгэлэнд дэлгэжээ.
2026-10-26
Цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд II-т бичигдэж байна
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр өнгөрсөн баасан гарагт тохиож, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд судалгаа, шинжилгээ, танин мэдэхүйн цөөнгүй арга хэмжээ өрнүүлэв. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачид цоохор ирвэсийн судалгааг 1970-аад оноос хойш хийж, олон нийтэд бодит мэдээлэл, тоо толгой, тархац нутгийн талаар танин мэдэх боломж бүрдүүлж ирсэн.
2026-10-26
МУБИС бага насныхны сэтгэл зүйч бэлтгэж эхэллээ
МУБИС энэ хичээлийн жилээс “Сэтгэл судлал Бага нас ны хүүхдийн сэтгэл зүйч” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 59 оюутан суралцаж байна. Тус хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах мэргэшсэн сэтгэл зүйч бэлтгэж, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж, үйлчил гээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
2026-10-26
“Өглөөний урлан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Монголын уран зургийн галерей, Дүрслэх урлагийн академи хамтран оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Өглөөний урлан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй эх бүтээлүүдийг судалж, зураачдын арга барил, дүрслэлийн онцлог, өнгө зохиомж, уран сайхны илэрхийлэлтэй танилцах юм.
2026-10-26
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг шаардлагатай байна
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд түймэр дэгдэж, 80 хувь нь галд өртсөн. Тус сумын Засаг даргын захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар ажлын хэсэг бо лон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаа зат газарт гарсан ой, хээрийн түймрийн бай галь орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна.
2026-10-26
Томууны тандалт, эргэн сэргэж буй халдварын бэлэн байдлыг бэхжүүлэх нь
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томууны хөтөлбөрийн Зүүн Ази хариуцсан захирал Жон Мак Артур, Номхон далайн баруун бүсийн Томууны хөтөлбөрийн захирал Жон Ватсон тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.
2026-10-24
Сурагчдын амралт ирэх сарын 2-ноос эхэлнэ
Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан билээ. Үүний дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эхний улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-ноос эхэлж, 8-нд дуусах юм. Өвлийн амралт хичээлийн жилийн II улирлын төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж, ирэх оны нэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ
2026-10-24
Монгол, Солонгосын мэргэжилтнүүд соёлын өвийг хамгаалахад туршлага солилцов
ШУТИС болон БНСУ-ын Конжугийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” сэдэвт VI симпозиумыг зохион байгууллаа. Монгол, Солонгосын хамтарсан “Соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд болсон тус арга хэмжээнд хоёр орны мэргэжилтэн, багш, судлаач оролцож, соёлын биет өвийг хадгалж, хамгаалах шинжлэх ухааны арга зүй, дэвшилтэт технологийн хэрэглээний талаар илтгэл хэлэлцүүлэв.
2026-10-24
Олон улсын олимпиадын тов гарлаа
Олон улсын олимпиадыг ирэх сард хаана, хэзээ зохион байгуулах тов гарчээ. Тодруулбал, ирэх сарын 7-нд англи хэл, математикийн олимпиадын урьдчилсан шатны шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулах юм. 8-18 насныхан оролцох боломжтой “TeenEagle english” олимпиад нь нэг ном уншиж, эсвэл нэг кино үзээд үүнтэй холбоотой асуултад хариулж шалгуулдаг аж.
2026-10-24
Шүтэн барилдлагын эдийн засаг
Эдийн засгийн сургаал нь анхандаа бие даасан шинжлэх ухаан бус, харин “Улс төрийн эдийн засаг” (Political economy) нэртэйгээр философийн салбарын нэг хэсэг байсан түүхтэй. Өнөөгийн эдийн засгийн ухааны хямралт байдал нь тоон загвар, математик формализмд хэт автаж, хүний оршин буй утга учир, байгалийн болон түүхэн хөгжлийн хуулиуд, ёс суртахуун болон үнэт зүйлсээс холдож, туйлдсантай шууд холбоотой.
2026-10-23
Э.Бат-Ерөөлт, Л.Баасандорж нар “Дэлхийн цом”-д түрүүлэв
Туркийн Бурса хотод зохион байгуулсан гардан тулааны насанд хүрэгчдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын гардан тулааны баг Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек, холбооны ажлын албаны дарга Б.Бат-Ерөөлт нарын удирдлагад 41 орны 400 гаруй тулаанчтай өрсөлдлөө.
2026-10-23
Э.Содномпилжээ Азийн пара наадмын хошой аваргаар шалгарлаа
Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн тав дахь удаагийн пара наадмын тэмцээнд манай улсын баг медалийн хур буулгаж байна. Энэ удаа пауэрлифтингийн төрөлд хүч сорьсон Монголын пара үндэсний шигшээ багийнхнаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд хоёр дахь өргөлтөө 236, гурав дахиа 246 кг-ыг захиалан амжилттай өргөж, хошой аваргаар тодрон эх орондоо дөрөв дэх алтан медалийг авчрав.
2026-10-23
“Нэг худгийн ойролцоо 30-40 нүхэн жорлон байна”
Усны газрынхан НҮБ-ын суурин төлөөлөгч, манай оронд суугаа Элчин сайдын яамдын ажилтнууд, олон улсын болон хандивлагч байгууллагынханд хандсан байна. Тодруулбал, дээрх газрынхан, Монголын жорлонгийн холбоо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхан хамтран Улаанбаатарт буй 680 000 орчим нүхэн жорлонгийн аюулын талаар танилцуулж, агаар, хөрс, усны бохирдол үүсгэн, гамшгийн хэмжээнд хүрснийг мэдээлсэн аж.
2026-10-23
“Лэндмн ББСБ” компанийн хувьцааны ханш долоо дахин өсжээ
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжааны хаалтаар “Лэндмн ББСБ” хувьцаат компанийн хувьцааг 173 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь 2018 онд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 25 төгрөгөөр санал болгож байснаас бараг долоо дахин өссөн дүн болов. Түүнчлэн 2020 оны эцсээс 5.6 дахин чангарч, жилд дунджаар 34.4 хувиар нэмэгдсэнээр хөрөнгийн биржээр үнэт цаасаа арилждаг таван ББСБ-аас тэргүүлжээ.
2026-10-23