Прокурорын байгууллага 70 хүнийг нөөцдөө бүртгэжээ
Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журамд заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн ээлжит сонгон шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын газраас энэ сарын 10-16-нд зохион байгууллаа. Уг сонгон шалгаруулалтад 421 иргэн бүртгүүлснээс эл журамд заасны дагуу 60 болон түүнээс дээш оноо авч тэнцсэн 70 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр болжээ.
2026-01-19
“Улсын их дэлгүүр” нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашигтай ажиллажээ
"Улсын их дэлгүүр” (УИД) компани нь 2025 оны санхүүгийн урьдчилсан гүйцэтгэлээр 743.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашиг олсноо тайлагнажээ. Тус компанийн орлогын үндсэн эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээс бөгөөд үүнээс 9.4 тэрбумын орлого олж, 8.6 тэрбум төгрөгийг зарлагадсан байна.
2026-01-19
АХБ-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна
Эдийн засаг, хөгжлийн яамныхан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Азийн газрын захирал Мухаммед Эсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс болон АХБ хооронд 2025 онд шинэчилсэн түншлэлийн стратеги нь Засгийн газрын тэргүүлэх зорилтууд болон 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлтэй нийцэж байгааг онцоллоо.
2026-01-19
Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 67 дулаан зогсоол байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоон дулаан зогсоол нь хэвийн ажиллаж байна. Үлдсэн таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаажээ. Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэллээ.
2026-01-19
Хотын даргыг иргэдийн саналаар сонгох санаачилга өрнүүлж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн саналаар сонгодог болгох тухай санаачилга, өргөдлийг иргэн М.Төртогтох гаргажээ. Тэрбээр D-Parliament платформоор дамжууланиргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлхотын даргыг иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв хэмээн тэрбээр үзэж буй юм.
2026-01-19
Н.Тавинбэхийг сулласан ч ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудтай хамт үргэлжлүүлэн шалгаж байна
Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа Н.Тавинбэхийг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түү нийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан бөгөөд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх түүнийг нь хүчинтэйд тооцсон юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрээ тус шүүхэд хүргүүлсэн аж.
2026-01-19
“АМАР БАЙНА УУ”-Д 50 ГАРУЙ НЭР, ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАХ ТӨЛӨВТЭЙ
Монголчууд сар шинийн баярын хэрэгцээнд жилд дунджаар 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авахад зориулдаг тул энэ их мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зорилгоор “Амар байна уу-2026” үзэсгэлэн, худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
2026-01-16
Крикетийн ДАШТ-ий цомыг Монголоор аялуулж байна
Крикет нь цохиур, бөмбөг ашигладаг, контактгүй багийн спорт тоглоом юм. Энэ нь XVI зуунд өмнөд Англид анх хөгжиж, XVIII зууны сүүлчээр үндэсний спортынх нь нэг болжээ. Энэтхэг, Шри-Ланк улсад крикетийн эрэгтэйчүүдийн Т20 ДАШТ-ийг ирэх сарын 7-ноос гуравдугаар сарын 8 хүртэл зохион байгуулахаар болсон. 10 дахь удаагаа болох тэмцээнд 20 улсын баг тамирчин нэг сарын турш ур чадвараа сорин өрсөлдөх юм.
2026-01-16
Хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ нэвтрүүлж эхэллээ
Боловсролын ерөнхий газрын Английн “Efekta education LTD” төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформыг туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ. Ерөнхий боловсролын англи хэлний хичээл, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой “Ef efekta” платформыг эхний ээлжид нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхын сургуулиудад нэвтрүүлжээ.
2026-01-16
Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг үнэлж эхлэх нь
ЗГХЭГ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагатай хамтран “Монгол Улсын төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй билээ. Зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээний системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх юм. Тэгвэл уг бэлтгэл ажил хангагдаж, төрийн 600 байгууллагыг гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн системд холбоход бэлэн болсныг өчигдөр мэдээллээ.
2026-01-16
Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав
Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд дээрх байршлуудад магадлалын ерөнхий дүгнэлт гарсан.
2026-01-16
АН дэд даргын тоогоо 15-аас тав болгон цөөлжээ
АН-ын Улс төрийн зөвлөл уржигдар хуралдаж, шинэ үндсэн дүрмийнхээ хүрээнд хийх дотоод зохион байгуулалтын өөрчлөлтийг ярилцсан аж. Энэ талаар тус намын “4-11” цагаар АН-ын дарга О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Амарбаясгалан тэргүүтэн мэдээлэл өглөө.
2026-01-16
АНУ Монгол тэргүүтэй 75 улсын иргэнд цагаачлалын виз олгохоо зогсоов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкийн ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор дэлхийн 75 улсын иргэнд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа. Уг журмыг энэ сарын 21-нээс хэрэгжүүлэх бөгөөд үүнд манай улс ч багтжээ. Өөрөөр хэлбэл, Африк, Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, зүүн Европ гээд дэлхийн улс орнуудын гуравны нэг ор чим нь эл хязгаарлалтад багтаад буй юм.
2026-01-16