Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн саналаар сонгодог болгох тухай санаачилга, өргөдлийг иргэн М.Төртогтох гаргажээ. Тэрбээр D-Parliament платформоор дамжууланиргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлхотын даргыг иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв хэмээн тэрбээр үзэж буй юм. Харин эдүгээ нийслэлийн ИТХ-аас нэр дэвшүүлэн томилдог нэртэйч Ерөнхий сайдын мэдлийн албан тушаал болчхоодбуй. Мөн сүүлийн хоёр ч хотын дарга УИХ-ын гишүүнээрсонгогдсоныхоо дараа бүрэн эрхээсээ татгалзан, нийслэлийн Засаг дарга болсон. Энэ талаар дээрх иргэн “Үүний үр дүнд хотын удирдлага нийслэлийн иргэдийн өмнө бус, парламентын болон намын улс төрийн нөлөөнд илүү хариуцлага хүлээдэг тогтолцоотой болсон. Ингэснээр хотын бодлого тогтворгүй, богино хугацааны улс төрийн шийдвэр давамгайлах нөхцөл бүрдсэн. Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, захирагч нь иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалжтайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжихшаардлага бодитоор тулгарч байна. Иймд МонголУлсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох сонгуулийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргаж байна” гэжээ.
Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө шууд, шударга сонгуулиар тодруулдаг байх тухай олон жилийн турш ярьж буй ч ажил хэрэг болгохгүй байгаа билээ. Тэгвэл иргэд эл санаачилгад идэвхтэй оролцож, 30 хоногт 100 мянган санал цуглуулбал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болно.
С.Уул