Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журамд заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн ээлжит сонгон шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын газраас энэ сарын 10-16-нд зохион байгууллаа. Уг сонгон шалгаруулалтад 421 иргэн бүртгүүлснээс эл журамд заасны дагуу 60 болон түүнээс дээш оноо авч тэнцсэн 70 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр болжээ.
Прокурорын байгууллагын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг 2022-2025 онднийт зургаанудаа зохион байгуулж, 1453 иргэн оролцсоноос шалгалтад тэнцсэн 302 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд авсан байдаг. Өмнөх онуудад ийн бүртгэлтэй байсан 232 иргэнийг прокурорын туслах ажилтнаар томилсон аж. Ташрамд дурдахад, прокурорын байгууллагын туслах ажилтны сонгон шалгаруулалтын журмаас гадна Прокурорыг сонгон шалгаруулах журмыг УЕПГаас шинээр батлан хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.