С.Дондов: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн
Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.
2024-03-21
18 иргэний хилийн хоригийг цуцалжээ
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар, 92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна. Зуны улиралд Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн байгалийн цогцолборт газар болох Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг бол цахим залилангийн гэмт хэрэг нийтлэг үйлдэгдэх болжээ.
2024-03-21
Хоёр ч эрүүгийн хэрэг дарагдуулсан үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх гомдол гаргажээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорт холбогдуулан гаргасан хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэхээр товлоод байна. Нэг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт 2023 оны хоёрдугаар сард гурван жил хорих ял шийтгүүлсэн, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид буй В.Өнөрзул гэх хүний гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцэхээр тов тогтоосон юм. Гэхдээ түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 104.7.1 дэх хэсгийг баримтлан уг гомдлыг хэрэгсэхгүй болгох захирамжийг хэвээр нь үлдээжээ.
2024-03-21
“Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 32, 40, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Шударга ёсны клуб”-ыг хариуцсан 11 багштай “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.
2024-03-19
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг буурчээ
Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сард 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь Нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад 4.4 хувиар буурчээ.
2024-03-13
Гаалийн байгууллагын албан хаагчдын 56 хувь нь эмэгтэй
Монголын гаалийн байгууллагад 1900 гаруй албан хаагч ажиллаж байгаагаас 16 хувь нь ГЕГ-т, 84 хувь харьяа гаалийн газар, хороодод ажиллаж байгаагаас 46 хувь нь Улаанбаатар хотод, 54 хувь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй.
2024-03-07
Жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлнэ
ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА олон Улсын хөтөлбөр “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалт семинарыг зохион байгууллаа. Тус сургалт семинарыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ҮТХН-ийн зорилтыг ахиулахад жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудын оролцоог бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлэх зорилготой.
2024-03-07