МСҮТ-ийн багш нарыг Японд мэргэшүүлэх нь
Боловсролын ерөнхий газрын Японы Шизуока мужийн Нэгдсэн сургалтын төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагуудын багш нарыг тус улсад мэргэшүүлэхээр болжээ. Тус мужийн Боловсролын сургалтын төвийн орлогч захирал Ямазаки Күмико, хэлтсийн ахлах мэргэжилтэн Цүжи Ёсүкэ нар Монголд энэ сарын 22-27-нд ажиллаж байна.
2025-09-25
“Мотоциклтэй багш” малчдад насан туршийн боловсрол олгож байна
Я.Бүрнээбазар нь Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багшаар найм дахь жилдээ ажиллаж, малчдад боловсрол олгож байгааг албаныхан онцоллоо. Тэрбээр Боловсролын ерөнхий хуулийн 8.1, 2, 3, 17.7 дахь заалтын хүрээнд сумынхаа дөрвөн багийн малчин хүүхэд, залууст боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг явуулдаг аж. Ингэхдээ Сангийн далай багийн сургалтын цэг рүү 45, Цагаан-Уул руу 50, Өлзийт рүү 30, Цагаан нуур луу 43 км замыг мотоциклээр, нэг удаагийн сургалтаар гэхэд л 200 гаруй км туулдаг байна.
2025-09-22
Эмч, багш нарын цалинг нэмэх талаарх иргэдийн саналыг хэлэлцэх нь
Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг УИХ-ын системд долоодугаар сарын 1-нд нийтэлсэн юм байна. Энэ сарын 15ны өдөр уг өргөдлийг дэмжиж, саналаа өгсөн хүний тоо 33 мянгыг давжээ.
2025-09-19
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцсэн гэж үзэв
Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг Боловсролын сайдын 2024 онд гаргасан Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүн хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, сурч боловсрох эрх, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн тэрбээр үзжээ.
2025-09-18
“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 87 дугаар цэцэрлэгийг засварлах нь
Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийг бүрэн засварлаж, шинэчлэхээр болсныг тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурав.
2025-09-08
Хувийн сургуулийн 234, төрийн өмчийн 62 автобус сурагчдад үйлчилнэ
Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийг тав дахь ондоо хэрэгжүүлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газар (НТБГ)-аас мэдээллээ. Сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулснаар хотын төвийн ачааллыг сааруулах, хол гэртэй сурагчдыг аюулгүй зорчуулах зорилготой гэв.
2025-09-05
885 сургуульд 19 000 теле хяналтын камер ажиллаж байна
Сургуулийн орчинд, хичээлдээ явах, ирэх замдболонавтобусандгарутас,эдзүйлсээалдсан гэх 400 орчим дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд бүртгэгджээ. Энэ мэт халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх нь сургуулийн орчинд үйлдэгддэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд холбогдох албаныхан наймдугаар сарын 12-20-нд хяналтын камерын үзлэг, шалгалтыг зохион байгуулжээ.
2025-09-03
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцуулахыг татгалзсан хувийн сургуульд татаас олгохгүй”
Сургууль, цэцэрлэгүүд, ялангуяа хувийн сургалтын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн суралцуулахаас татгалзах, ялгаварлан гадуурхах тохиолдол элбэг. Боловсролын яам Монголын хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбоо болон иргэдээс гаргасан удаа дараагийн санал хүсэлт, шаардлагыг үндэслэн энэ асуудлыг анхааралдаа авчээ.
2025-08-28
Хичээлийн шинэ жилээр хүний эрхийн талаар таниулахыг уриаллаа
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад энэ хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалжээ.
2025-08-22
Монголын баг “Robot Challenge 2025”-аас 18 медаль хүртлээ
Дэлхийн 42 орны 5000 гаруй тамирчид өрсөлдсөн олон улсын “Robot Challenge 2025” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр өмнөх амжилтаа ахиулж 3 дугаар байранд шалгарлаа.
2025-08-21