Улаанбурхан өвчний батлагдсан 23 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгдсэн. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 40 хүн байгаа юм байна.
2026-01-06
О.Уламсайханд бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ
“Ноорог креатив студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайханд Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026-01-06
Бүртгэлтэй намуудаас 29 нь өргөдлөө ирүүлжээ
Харин Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Ард түмний, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монгол шинэчлэлт, ШИНЭ, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн хэмээх найман нам хуулийн хугацаанд материалаа өгсөнгүй. Хуулиа мөрдөөгүй эдгээр намд ямар хариуцлага тооцох тодорхой заалт алга. Гэвч зөрчлөө арилгахгүй бол цаашид сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй нь “ярих” эрсдэл үүсэх аж.
2026-01-06
“2025 оны ногдол ашиг 1.2 их наяд орчим төгрөг байх төлөвтэй”
Компаниуд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа нэгтгэн, хүргүүлэх хуульд заасан 50 хоног эхэлсэн. Тодруулбал, МХБ-д бүртгэлтэй 162 компани ирэх сарын 20ны дотор ногдол ашиг олгох, эсэх шийдвэрээ хувьцаа эзэмшигчид болон Санхүү гийн зохицуулах хороонд танилцуулах үүрэгтэй. 2025 онд буюу 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг олгох шийдвэрийг 46 компани гаргасан аж.
2026-01-06
Дуу хөгжмийн MTV сувгийг эфирээс буулгав
Хөгжмийн MTV суваг эфирт гарахаа болив. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард тус телевизийнхэн өнгөрсөн сарын 31-нээр MTV Music, MTV 80s, MTV 90s, Club MTV болон MTV Live сувгаа хааж буйгаа мэдэгдсэн ч учир шалтгааныхаа талаар тайлбарлаагүй юм. Гэвч хүмүүс хөгжмийн клип, шинэ содон уран бүтээлийг телевизээр үзэхийн оронд “Youtube”, “TikTok”, “Spotify” зэрэг онлайн платформоос хүссэн контентоо шууд хүлээн авах болсон тул ийм төрлийн суваг шаардлагагүй болсон хэмээн хөгжим сонирхогчид таамаглаж буй.
2026-01-05
Хөвсгөл аймгийн цаан сүргийн тоо толгой 6.4 хувиар өсжээ
Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал гэгддэг цаан сүргийн тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941-д хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Жил бүрийн тооллого арванхоёрдугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг учраас бэлчээрт нь очиж бүртгэдэг аж.
2026-01-05
Робот мэс засал нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон Монгол боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн шинэ оны босгон дээр робот мэс засал хийсэн нь Монголдоо анхдагч болов. Ингэснээр манай улс энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон болсныг тус төвийнхөн онцоллоо. Эмчилгээний энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлэхийн тулд сүүлийн гурван жилийн хугацаанд бэлтгэл хангажээ.
2026-01-05
Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124,945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.
2026-01-05
Ерөнхий сайд Санае Такаичи эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг нэмэгдүүлэх шаардлагад нэгджээ
Парламентын ордон дахь эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүлэх шаардлагад Ерөнхий сайд Санае Такаичи нэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 12-нд гаргасан тус өргөдөлд дурдсанчлан, 73 эмэгтэй хууль тогтоогчид ердөө хоёрхон бие засах өрөө ногддог гэнэ. Сөрөг хүчний гишүүн Ясуко Комияма “Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө бие засах өрөөний гадна урт дараалал үүсдэг. Үүнээс болж зарим нь ариун цэврийн өрөө ашиглахаас цааргалдаг болсон” хэмээжээ. Уг парламентын ордонд эмэгтэйчүүдэд зориулсан есөн ариун цэврийн өрөө, 22 суултуур буй нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад даруй гурав дахин бага тоо аж. “Асахи Шимбун” сонинд мэдээлснээр доод танхимын дарга Ясуказу Хамада эмэгтэйчүүдийн бие засах өрөөг нэмэгдүүлэх эл өргөдлийг нийт гишүүний дунд хэлэлцэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
2026-01-05
ДНБ-ийхээ нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатай гэв
Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцооллоор улс орнууд байгаль орчныг хамгаалахад жил бүр хамгийн багадаа 350 тэрбум ам.доллар зарцуулж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ган, цөлжилтийг сааруулах боломжтой гэж үзжээ. Харин Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) ядаж нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатайг энэ үеэр онцолсон байна. Цаашлаад зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч бий аж.
2026-01-05
100 сургуульд ном унших таатай орчин бүрдүүлэх нь
Төслийн хүрээнд “Багш бүхэн сэтгэл зүйч”, “Ангиараа багштайгаа уншъя”, “Динзагийн олон талт оюун ухаан” зэрэг хөтөлбөрийг 100 сургуульд гурван үе шаттайгаар хэрэгжүү лэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгон, агуулгаар нь дамжуулан хүнлэг энэрэнгүй, билиг оюун төгөлдөр, эх хэл, соёл, өв уламжлалааа дээдэлсэн, бахархаж хэрэглэдэг, байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон “бүтээх” зорилготой гэдгээ зохион байгуулагчид онцолсон.
2026-01-05
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарчээ. Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгөхдөө “Спорт барааны дэлгүүрийн хог буудаад хүний хөл гэмтээсэн, цус алдаад байна” гэжээ. Шалгалтын явцад 53 настай иргэн Ч ангийн зориулалттай буундаа дуран тааруулж, хана руу буудсан аж. Энэ үед сумны хошуу хана нэвтэлж 30 настай эмэгтэйн хөлийг онож, шархдуулсан байна. Уг хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
2026-01-05
“Биокомбинат” ТӨХХК-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Түүнчлэн “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдэн, өнгөрсөн жил 72 аж ахуйн нэгжийн 419 нэр, төрлийн, 769 цуврал бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулжээ. Харин тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэйг ажилтнууд нь илэрхийллээ.
2026-01-05
Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 44 хувиар өсжээ
ЦССҮТ нь 1963 оноос хойш суурин гурван төвөөрөө болон явуулын хэлбэрээр цус цуглуулж иржээ. Тэд өдгөө доноруудын хандивласан цусаар улаан эс, сийвэн, ялтаст эсийн гэсэн гурван ангиллын 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлж байгаа аж. Мөн орон нутгийн 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.
2026-01-05
“Гадаад харилцаагаа хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнсний салбарт ахиц гаргалаа”
Шинэ оныбосгон дээрМонголУлсынЕрөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оноо дүгнэн үг хэлэв. Дэлхий нийтээр геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй нөхцөлд амьдарч буй ч 2025 онд Монгол Улсын хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарган, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байсныг Төрийн тэргүүн онцолсон юм. Мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүн гарч, 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлсэн байна. Дэлхийд монголчуудын оюуны цар хүрээ, хүчийг гайхуулсан эрдэмтэд, хүүхэд залуустаа Ерөнхийлөгч онцгойлон талархал илэрхийлсэн билээ.
2026-01-05
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.
2026-01-05