Нийслэлийн зургаан дүүрэг, дөрвөн аймгийн 10 сумд ой, хээрийн түймрээс урьд чилан сэргийлэх 16 хөдөлгөөнт бүлэг ажиллуулж эхэлжээ. Мөн дөрвөн аймгийн 42 сумд орон нутгийн мэргэжлийн анги, байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс сэргийлэх 47 хөдөлгөөнт эргүүл, дөрвөн аймгийн 13 сумд байнгын хяналтын 23 цэг ажилуулж буй гэнэ. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш нийслэлийн хоёр дүүрэг, 10 аймгийн 35 сумд ой, хээрийн 65 түймэр бүртгэгджээ. Тухайлбал, уржигдар л гэхэд Завхан аймгийн Отгон, Хэнтийн Дэлгэрхаан сумд гарсан түймрийг бүрэн унтраагаад байна. Ташрамд, дээрх хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт онцгой байдлын болон цагдаагийн байгууллага, байгаль орчны газар, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 334 ажилтан, алба хаагч, 59 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж буй аж.
Ч.Туяа