94.6 сая тонн нүүрс экспортолжээ
Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Энэ нь 85 сая тонныг нийлүүлэхээр төлөвлөснөөс бараг 10 саяар давуулсан дүн болжээ. 2025 онд зэсийн баяжмал 2.4, төмөр 9.4, хайлуур жонш 1.9 сая тонныг бэлтгэн нийлүүлсэн байна. Түүнчлэн 161.3 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, төсвийн 28, экспортын орлогын 93 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүллээ.
2026-01-05
УИХ-ын гишүүн Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номинд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Түү ний талаарх гомдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг АТГ-т гаргасан бөгөөд тус газрын мөрдөг чийн саналыг Нийслэлийн прокурорын газраас хянаад, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан байж болзошгүй гэж үзэн хэрэг нээн шалгах тогтоол баталсан аж.
2026-01-05
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
2026-01-02
Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл олгож байна
Улсын хэмжээнд 2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аяныг өнгөрсөн баасан гаргаас эхлүүллээ. Эл бичил тэжээл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр, төрлийн амин дэм, таван төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлогтой.
2026-01-01
Нийслэлд өдөртөө 10-12 хэм хүйтэн байна
Нэгдүгээр сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
2026-01-01
Р.Чингис, Д.Манлайбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Дотоодын цэргийн штабын дарга, генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2025-12-31