Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Энэ өдөр Оросын нэрт командлагч, ЗХУ-ын маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Георгий Константинович Жуковын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна. ОХУ-д ЗХУ-ын маршал, Георгий Константинович Жуковын мэндэлсний 128 жилийн ойг энэ сарын 1-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр эрхэм нэрт цэргийн жанжны баатарлаг гавьяаг  дурсан санаж байна. 
2024-12-02

Согтуу эр бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунбаян уулын гудамжны нэгэн тоотод бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлсэн хэрэг гарав. Т.М гэх 42 настай эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж, тухайн хаягт хамт амьдардаг нагац дүү, 10 настай охин руу буцалсан ус цацсан байна.
2024-12-02

Хэрлэн голд 10 орчим насны хүүхэд осолдов

Онцгой байдлын газарт “Түгээмэл оюун” сургуулийн тавдугаар ангийн сурагчид хүн ба орчин хичээлийнхээ хүрээнд Хэрлэн голтой танилцсан юм байна. Энэ үеэр гурван хүүхэд голын усанд осолджээ.
2024-12-02

НХОГ-ын ерөнхий инженерийг саатуулсан байна

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын дарга асан С.Цэдэнсодномыг “Чингис хаан” нисэх буудалд буумагц нь АТГ-ын ажилтнууд баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хэд хэдэн объектод нэгжлэг хийсэн бөгөөд нэлээд орой болтол үргэлжилсэн аж.
2024-12-02

Хэдий болтол иргэдийг мунхруулах гэсэн юм бэ

Тартагтаа тулж, бултах, зугтах аргагүйд хүрсэн Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр хотын удирдлагууд юу хийхийг өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэв. Агаарын бохирдол асуудал биш юм шиг гүрийж, юу олоогүй мэт царайлж байсан дарга нар арга буюу үнэнд гүйцэгдэн, сайжруулсан гэх түлшээ сайжруулах талаар ярьжээ. Харамсалтай нь, дарга нарын танилцуулсан ажлуудын дотор агаарын бохирдлыг бууруулах нь гэсэн итгэл төрөхөөр хэмжээний амлалт байсангүй.
2024-12-02

Агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 63.2 хувийг автомашины утаа бүрэлдүүлж байна

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа.
2024-12-01

"МОНГОЛ ШАТАР" тусгай үзэсгэлэн дэлгэв

Маршал Х.Чойбалсан, БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу болон төр нийгмийн зүтгэлтүүд болоод ард иргэдийн хандив бэлгийн журмаар дурсгасан монгол шатрын ховор нандин үзмэрийн, дээжсийг дэлгэжээ.
2024-12-01

Зудын улмаас хүүхдүүд сургууль завсардаж болзошгүй нь

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн сургалтын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг Монгол Улсад анх удаа хийжээ.
2024-12-01

Орхон-Сэлэнгийн сав газар, Халх голын хөндийгөөр цас орно

Арванхоёрдугаар сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024-12-01

2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар мэдээлэл өглөө

Энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна
2024-11-30

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийнэ

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдээр С.Энхбаатар,  М.Алтан-Очир нарыг тодруулсан гэнэ. 
2024-11-30

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай

2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 8-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:
2024-11-30

Ерөнхий сайд А.Амар агсны амьдралын түүхийг өгүүлэх жүжиг бүтээжээ

“Монгол төрийн мэргэн сайд” хэмээгддэг Агданбуугийн Амар агсны амьдралын түүхийг өгүүлэх тайзны анхны жүжгийг “Амар” сан болон Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр, Булганы Хөгжимт драмын театрынхан хамтран бүтээжээ.
2024-11-29

Эмнэлгүүд ариун бус, аюултай орчин болж хувирчээ

Эмнэлэг уг нь өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн эдгэрүүлдэг газар. Гэвч нөгөө талаас халдварын эх уурхай ч гэж хэлж болно. Амьсгалын замаар, цусаар гэхчлэн энд олон янзаар төрөл бүрийн өвчин тархах өндөр эрсдэлтэйг ДЭМБ хэдийн тогтоосон. Тэгвэл манай, ялангуяа улсын эмнэлгүүдийн дарга нар, эмч, ажилтнууд сүүлийн үед халдвар хамгааллын дэглэмээ сахин биелүүлээгүйгээс өөрсдөө өвдөх, цаашлаад үйлчлүүлэгчдийг аймшигтайгаар хохироох явдал гарсаар байгаа юм.
2024-11-29

Казахстаны Ерөнхийлөгчийн дурсамж номыг монгол хэлээр орчуулжээ

Казахстаны Ерөнхийлөгчийн дурсамж номыг монгол хэлээр орчуулжээ
2024-11-29

Хүүхдүүд сургууль хүрэх замдаа автомашинд мөргүүлж, нохойд хазуулан, халтирч бэртэж байна

Хүүхэд тань сургуульдаа аюулгүй очиж чадах уу. Энэхүү асуултад итгэл төгс “Тийм ээ” хэмээн хариулах хүн ховор байх. Явган хүний гарцгүй, авто болон явган хүний замыг тусгаарлах хашлагагүй, шинээр барьж буй барилгуудын ойролцоо аюулгүйн саравч хийгээгүй зэргээр сургуулиудын ойр орчмыг аюултай болгодог олон хүчин зүйлийг  дурдаж болно.
2024-11-29

Гамшигт үзэгдэл малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг судалж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйтай холбоотойгоор малчдын амьжиргаа жилээс жилд дордож байгааг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс анхааруулав. 2023-2024 оны өвөл, хаврын зуднаар гэхэд улсын хэмжээнд олон сая бог, бод хорогдсоноос мал адгуулж, ахуй амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд хүнд нөхцөлд оржээ.
2024-11-29

Гурван шүүгчид оноосон сахилгын шийтгэлийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов

“Нарны хүү, сарны охин” гэх компани байгуулж, “Амар амгалан” хэмээх хямд үнэтэй орон сууцын хотхон барьж байгаа гэж иргэдийг залилан мэхэлсэн хэргийн хохирогчид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын эсрэг зарга мэдүүлж, Шүүхийн сахилгын хороонд 2023 онд ханджээ.
2024-11-29