Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Дохионы хэлмэрчийн зардлыг улсын төсөвт тусгах нь

Сонсголгүй иргэд эрх ашгаа хамгаалуулах, тулгамдсан асуудлаа шийдүүлэх зорилгоор Төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан юм. Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар болон салбар яаманд хандан шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар тус холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, зөвшилцөлд хүрчээ.
2026-06-08

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэрэгт торгох ял оноов

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэр­гийг тус аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйл­ чилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэт­гэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн гэнэ.
2026-05-15

“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүлэв

Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүллээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх төслийн удирдах хороог ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлах бөгөөд энэ онд хийх үйл ажиллагааныхаа болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
2026-04-28

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна. Иймд марафонд гүйх оролцогчдод зориулан бэлтгэлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна
2026-04-21

Хүүхэд холбогдсон хэргийг мэдээлэхдээ ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцжээ

Насанд хүрээгүй хүний эрх, нууцлалыг хамгаалах, мэдээлэх асуудлыг хөндсөн “Хүүхдийн хувь заяанд нөлөөлөхгүйгээр мэдээлэх урлаг: Шүүх ба сэтгүүлчид” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.
2026-04-01

УБТЗ-ын гурван ажилтан ослын улмаас амиа алдлаа

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн инженер, техникийн ажилтан гурван хүн зам тээврийн ослын улмаас энэ сарын 20-ны үдэш амиа алдлаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнгөрсөн баасан гаргийн 22.45 цагийн үед “Тоёота саи” загварын суудлын автомашин замын далан руу онхолдсон аж.
2026-03-24

Шатнаас ойчсон хүнд тусламж үзүүлээгүйгээс нас барсан хэрэгт хоёр сувилагчийг буруутгажээ

“Багануур” ХК-ийн ажилтан Х 2023 оны есдүгээр сард биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэж эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн нь сэжигтэй байжээ. Тиймээс Багануур дүүргийн Прокурорын газраас нарийвчлан шалгуулахаар Цагдаагийн хэлтсийнхэндээ шилжүүлсэн байна.
2026-03-20

Жирэмсэн ээж, 3-4 настай охидын аминд халдсан М.Батчулууныг шүүхэд шилжүүллээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дунд Дарь-Эхийн гудамжинд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд хөлд хүнд гэрийн эзэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн.
2026-03-17

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
2026-03-13

Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Эрдэнэбаяр, Ч.Хаш-Эрдэнэ, Б.Энхболд, С.Мөнхболд нарын нэхэмжлэлтэй, “Гацуурт” ХХК, түүний захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр болсон ч удаа дараа хойшлуулсаар байна.
2026-03-10

Хятадын “Дунюань” ХХК-ийн хувьцааг луйвардсан өмнөд хөршийн иргэдийг шүүхэд шилжүүллээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, мал аж ахуй, газар тариалан, самар савлаж зарах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дунюань” ХХК-ийн хөрөнгийг луйвардсан хэрэгт холбогдсон тус улсын иргэдийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-03-09

Эрдэс баялаг нийлүүлэгч бус, боловсруулагч орон болно гэв

Канадын Торонто хотод дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уул­залт PDAC-2026 болж байна. Манай улс 29 дэх жилдээ оролцож байгаа уг арга хэмжээний үеэр Аж үйлдвэр, эрдэс баял­гийн сайд А.Дамдинням алт, зэс, газрын ховор элемент зэрэг байгалийн баял­гаар арвин нөөцтэй Монгол Улс нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорьж, хууль, эрх зүйн орчноо шинэ­чилж, хөрөнгө оруулагч­дад таатай боломж бүр­дүү­лэхээрзорьж буйгаа илэрхийлжээ.
2026-03-03

Д.Мөнх-Эрдэнэ: Хэт ерөнхий бичсэн, үүрэг хариуцлага нь тодорхойгүй хуулийг шинэчлэхээр ажиллаж байна

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хууль хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээсээ нийцэхгүй нь их болсон. Өөрөөр хэлбэл, 23 жилийн өмнөх хуулийг хэт ерөнхий бичсэн, үүрэг хариуцлага тодорхойгүй, өнөөгийн эрэлт хэрэгцээг хангахгүй болсны учир шинэчлэх гэнэ. Иймд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ.
2026-01-16

Редакцууд "Дансаа бүү ашиглуул" аяны хүрээнд тэтгэлэг гардлаа

      Баримт нэн тэргүүнд сүлжээ нь хуурамч мэдээллийг бууруулж, бодит үнэн, бүрэн дүүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгод нэгдсэн, үндэсний хэмжээний мэргэжлийн редакцууд, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага болон хуулийн фирм зэрэг нэгдсэн бүтцээр ажилладаг сүлжээ юм.
2025-11-13

“Дуу хоолойг бичлэг болгон хадгалах нь эмзэг мэдээлэлд тооцогддог”

“Үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор таны дуу хоолойг бичлэг болгон хадгалж байна” гэх өгүүлбэр танд танил сонсогдож байгаа биз. Үйлчилгээний зарим байгууллагын гаргадаг энэ үйлдэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зарим тохиолдолд зөрчиж болзошгүйг хуульч Л.Галбаатар санууллаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн дуу хоолойгоо бичлэг болгон өгөхийг хүсээгүй, зөвшөөрөх, эсэх сонголтгүйгээр шууд сануулаад хураан авч байгаа нь хуулийн практикт эрсдэл учруулж болзошгүй гэнэ. Дээрх хуулийн ерөнхий үзэл баримтлал нь хүний хувийн мэдээллийг хамгийн бага хэмжээнд цуглуулах, ингэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэгжүүлэх агуулгатай.
2025-11-12

“Ноорог”-ийн О.Уламсайхан юунаас болж хөршдөө хутгалуулав

“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч О.Уламсайхан өчигдөр мэсний шархтай Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн яаралтай мэс засал хийлгэсэн нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Тэрбээр өнгөрсөн мягмар гаргийн үүрийн 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Их Монгол” хороололд гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д.Д-тэй маргалдсан аж. Улмаар 38 настай Д.Д түүнийг цээж болон гарт 2-3 удаа хутгалж шархдуулжээ. Хэргийг харсан гэрч тэр даруйд цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандсанаар Цэргийн төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн бол хүний эрүүл мэндэд халдсан Д.Д-г цагдаагийнхан саатуулан шалгаж буй юм.
2025-11-12

Залуус цалингаас илүүтэй байгууллагын соёл, ажиллах орчныг чухалчлах болжээ

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум YEF-2025”-ыг өчигдөр зохион байгуулав. Энэхүү форумын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкныхны хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц” судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа. Судалгаагаар залуучуудын олонх нь танилын хүрээгээрээ дамжуулан ажилд зуучлуулах нь түгээмэл болохыг тогтоожээ.
2025-11-01

Мялзангийн вакцины хөрөнгө завшсан гэх хэргийн яллагдагч нарыг дахиад шалгуулна

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)- ын даргаасан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхнарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Аюушжав удирдан хийлээ.
2025-10-30