Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэм жит “Эко танхим” энэ удаад жонш болон хагас үнэт чулуу, гоёлын чулууны хууль бус олборлолт, нөхөн сэргээлт, тэсэрч дэлбэрэх бодисын асуудлаар ярилцлага зохион бай гууллаа. Манай уулзалтад БОАЖЯ-ны Хү- рээлэн буй орчин, байгалийн нөөцийн газ рын орлогч дарга Б.Саран, МХЕГ-ын Гео логи, уул уурхайн хяналтын хэлтсийн улс ын ахлах байцаагч Д.Мөнхтамир болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөө лөл, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
-Монголчууд өнөөдөр уул уурхай гэхээр Оюутолгой, Тавантолгой эсвэл нүүрс, алт ярьдаг. Мэдээж энэ их нөөц анхаарал татах асуудлын нэг яах аргагүй мөн. Гэхдээ үүний цаана жилээс жилд экспортын хэмжээ нь өсөж буй жонш, хагас үнэт болон гоёлын чулууны олборлолтын асуудал мартагдаад, хаягдаад байна. Иймд “Эко танхим” энэ удаа зөвхөн энэ асуудлыг тусгайлан ярилцахаар та бүхнийг урилаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ын хэмжээнд жоншны хэдэн уурхай үйл ажиллагаа явуулж байна вэ. Танайх сая хан шалгалт хийсэн гэсэн үү?
Д.Мөнхтамир: -Жонш олборлож байгаа гол ордууд Дорноговийн Айраг, Хэнтийн Бор-Өндөр зэрэг суманд төвлөрч байна. Улсын хэмжээнд 138 аж ахуйн нэгж жонш олборлох тусгай зөвшөөрөлтэйгээс 50 орчим нь ажил ладаг. МХЕГ энэ оны дөрөв, зур га дугаар сард хоёр давтамжтай шалгалт хийлээ. Айраг суманд гэхэд 27 аж ахуйн нэгж тогтмол ажиллаж байгаа.
Шалгалтаар хоёр аж ахуйн нэгжийн ашиглалтын ажлыг түр зогсоож, нэг уурхайн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Мөн нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Жонш олборлож байгаа нэгжүүдэд ашиглалтыг технологийн дагуу мөрддөггүй, хөдөлмөр хамгааллын асуудал хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Өнөөдөр жонш олборлогчид зураг төслийн дагуу олборлолт хийхгүй байна.
Тэд жоншныхоо судлыг сайндаа л 30-40 метр ухаж, хамгийн амар хялбар аргаар сорчилж аваад байна. Уурхайн бэхэлгээ, гүний агааржуулалт, хамгаалалт гэж алга. Уг нь нэгэнт хөрс хуулсан тохиолдолд ядаж 200-300 метрийн гүнд байгаа жоншийг авах хэрэгтэй. Алсдаа өнгөц авсан энэ ордуудыг дахин ашиглахад асар их зардал гарна.
Өнөөдөр бид ашиг олж байгаа мэт боловч гүн дэх баялгаа илээд өнгөрөх нь газар сэглэхээс цаашгүй явдал гэдгийг хэн хүнгүй анхаарах цаг болсон. Түүнчлэн хувиараа жонш олборлодог хүн маш олон боллоо. 20 гаруй хүн нэг баг болоод гар аргаар жонш олборлож байх жишээтэй.
Үйл ажиллагааг нь зогсооё гэхэд хуулийн дагуу арга хэмжээ авах боломжгүй. Тийм эрх зүйн үндэслэл алга. Гэтэл тэдний хамрах хүрээ, олборлолтын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.

-Саяхан бид Дорноговь айм гийн Айраг сумаар очихдоо “Монгол росцветмет” компани жонш олборлоод нө- хөн сэргээлгүй хаясан их хэмжээний газрыг харсан. 1980-иад оноос хойш олборлолт хийгээд сүүлийн хэдэн жил үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэтэл тус компанийн ухаад орхисон долоон том газар, их хэмжээний овоолсон шороо өнөөдрийг хүртэл тэр чигтээ байх юм. Орон нутаг шаардлага тавьдаг ч “Манай нөөц дуусаагүй байгаа. Бүрэн авсныхаа дараа нөхөн сэргээнэ” гэсэн хариултаар 2000 оноос хойш ам таглаж суугаа гэсэн. МХЕГ тус компанийг нөхөн сэргээлт хийлгэх талаар ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Бид “Монголросцветмет”-ийн олборлолт хийсэн бүх газарт хэмжилт хийсэн. Үүний дагуу нөхөн сэргээлт хийх албан шаардлагыг хүргүүлсэн. Энэ нэгдэл Орос, Монголын хамтарсан компани болохоор хоёр талын зөвлөл хэлэлцэж нөхөн сэргээх асуудлаа шийдэж байгаа талаар хариу мэдэгдсэн. Тун удахгүй тодорхой шийдвэр гарах байх.
Нөхөн сэргээлтийн хувьд зөвхөн “Монголросцветмет” ч биш. Бид Дорноговь аймгийн Айраг, Хэнтийн Бор-Өндөр, Сүхбаатарын Мөнххаан суманд үйл ажиллагаа явуулсан уурхайнуудын орхисон талбайд хэмжилт хийж, нарийн тооцоо гаргасан. Үүний дагуу нөхөн сэргээлтийг ямар нэг байдлаар хийлгэх талаас нь шахаж ажил лахыг хичээж байна.
Иргэн Г.БААТАР: -Далд уурхайн зайлшгүй хэрэглээний нэг нь тэсэрч дэлбэрэх бодис. Сүүлийн үед хувиараа жонш олборлогчид тэсрэх бодис замбараагүй хэрэглэх болсноор өөрсдөө өртөж амиа алдах, насаараа эрэмдэг зэрэмдэг, гар хөлгүй болох тохиолдол гарах болсон. Орон нутгийн цагдаа, хууль хяналтынхан чадлынхаа хэрээр ажиллаж байгаа ч хувь хүмүүст бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа талаар ярьж байсан.
-Тэсэрч дэлбэрэх бодис урд хөршөөс орж ирдэг нь ойлгомжтой. Энэ төрлийн бодис овор хэмжээний хувьд маш бага, жижиг ширхэгтэй. Хэн нэг нь цүнхэндээ хийчихээд ямар нэг байдлаар хил гарчихдаг шиг байгаа юм. Чухам ямар аргаар гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй. Үүнтэй холбоотой хилийн хяналтын асуудал сөхөгдөх байх. Бид хяналт хэрхэн тавьж байна вэ.
Дүүрэн ачаатай тэр олон арван машинд хэдхэн цаг, бүр хэдэн минутад багтааж шалгах боломж манай гаалийнханд байгаа гэж үү. Зах зухаас нь шалгаад, сөхөж хараад, зарим нэгний ачааг задалж үзээд гаргаж байна. Ингэхээс өөр яах юм бэ.
Монголд эрчтэй хөгжиж байгаа барилгын салбарын бараа бүтээгдэхүүн, уул уурхайн техник хэрэгсэл, тоног төхөө рөмж, монголчуудын амьдралын салшгүй хэсэг болсон захуудын бараа бүтээгдэхүүн гээд олон зуун, сая ширхэг эд зүйл өдөр бүр БНХАУ-аас манайх руу орж ирж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр манай гаалийн хяналтад ашиглаж буй тоног төхөөрөмж, лабораторид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дутагдаж байгаагийн нэг жишээ энэ.
-Тэсэрч дэлбэрэх бодис болон үнэт чулууны хууль бус бизнесийн сүлжээг илрүүлсэн гэсэн. Яг ямар хэргийг хэрхэн илрүүлсэн талаар ганц баримт дурдаж болох уу?
-Уучлаарай. Энэ бол цагдаа, тагнуулынхны ажил. Энэ талаар мэдээлэл өгөх эрх надад байхгүй.
-Айраг сумын Цагаан дэл гэдэг газарт сарын өмнө очиход жонш олборлодог 200 орчим хүн байсан. Албаны мэдээгээр Айраг, Даланжаргалан сумын Бурхант, Иххэт сумын Цагаан элгэн зэрэг газарт нийт 1000 гаруй иргэн гар аргаар жонш олборлодог гэжээ. Цагаан дэлд ухсан нүх, овоолсон шороо шиг их юм алга. Олон жил, олон хүний гар хүрсэн нь илт. Харамсалтай нь нөхөн сэргээх сэтгэл хэнд ч байсангүй.

Б.САРАН: -Нөхөн сэргээлтийн асууд лыг яри хаас өмнө хувиараа буюу бичил уурхай эрхлэх асуудлыг сөхөх хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрч лөлт орсноор бичил уурхай ажил луулах эрх зүйн орчин бүрдсэн. Нэгэнт үйлдвэрлэлийн нөөцгүй болох нь тог тоогдсон газарт иргэд нөхөрлөл бай гуулан зөвшөөрөгдсөн технологийн дагуу олборлолт хийх эрх нээлттэй болсон гэсэн үг.
Түүнээс биш хэн дуртай нь бичил уурхай байгуулж, гар аргаар бай галийн баялаг ашиглахыг зөвшөөрсөн хэрэг биш. Тэгэхээр энэ асуудалд нэгдсэн ойлголтыг бий болгох хэрэгтэй байна. Үүний тулд хуулийн хүрээнд болон хууль бусаар хэдий хэмжээний газар олборлолтод өртөв гэдгийг тогтоох нь чухал. Үүний дагуу учирсан хохирлыг тооцно.
БОАЖЯ одоогийн байдлаар 2009, 2010 онд жонш болон үнэт, хагас үнэт чулууны уурхайн олборлолтод өрт өөд нөхөн сэргээлгүй хаясан газрын тооллого хийж байна. Түүнчлэн цэргийн болон бусад зориулалтаар газрын хэвлийг хөндөөд нөхөн сэргээлгүй орхисон талбайг тооллоо. Урьдчилсан байдлаар Дорноговь аймгийн таван суманд 29.012 га, Дундговийн зургаан суманд 20 гаруй газарт 176.98 га, Хэнтийн 39 газарт 402.2 га газрыг нөхөн сэргээлгүй орхисон мэдээ гарсан. Үүний цаана эзэн байх ёстой. Энэ онд БОАЖ-ын сайдын тушаалаар нөхөн сэргээлтийн нөхөн төлбөр төлөх аргачлал батлагдлаа.
Байгаль орчны тухай хуульд зааснаар газрын нөхөн төлбөрийн асуудлын нэхэмжлэгч нь орон нутгийн Засаг дарга нар байх юм. Өнөөдрийн аргачлалаар үнэлгээг газрын дорх баялгаас гадна амьтан, ургамал, ус гээд экосистемийг бүрдүүлсэн бүх зүйлийг оруулж тооцох ёстой.
-Дорноговь аймгийн хэмжээнд 14 хүн шороонд дарагдаж амь насаа алдсан мэдээ байна. Зургаахан жилийн дотор ганцхан аймгийн хэмжээнд шүү дээ. Монгол хүний амь үнэгүйдсэн, хувиараа ашигт малтмал олборлогчид төрийн хяналтаас гарсны нэг жишээ энэ мөн үү?
Д.МӨНХТАМИР: -Улсын хэмжээнд өнгөрсөн жил үер, хүчтэй цасан болон шороон шуурга, гал түймэр, бичил уурхай болон гар аргаар алт, жонш олборлогчид нурангинд дарагдах зэрэг голомтоос 630 гаруй хүний амийг аварсан судалгаа байдаг.
Дорноговь үндсэндээ хууль бусаар жонш, эрдэнийн чулуу олборлогчдын цөм болоод байна. Тэр дундаа Айраг сум. Хамгийн гол нь өнөөдөр хуулийн дагуу тэднийг зөв зохион байгуулалтад оруулж, нөхөрлөл байгуулах, бичил уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх ажилд шуурхайлах хэрэгтэй байна. Ингэснээр бид байгаль орчны болон уурхай ашиглах аюулгүй байдалд нэг шат ахина.
Харамсалтай нь жонш, үнэт чулуу олборлогчдын төв болсон Айраг суманд нөхөрлөл байгуулах сураг ч алга. Харин Хэнтийн Бор-Өндөрт гурван нөхөрлөл байгуулах өргөдөл ирсэн. Тэнд хоёр хэсэг 100 хүнтэй нөхөрлөл байгуулах асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч байгаа. Үнэт чулуу олборлох тухайд хуулийн дагуу хайгуулын лиценз олгосон. Ха рин одоогоор ашиглалтын нэг ч лиценз олгоогүй.
Гэтэл сумын ИТХ-ын тэргүүлэгчид нутгийн иргэддээ 15 мянга, өөр аймгийнхад 60 мянган төгрөгийн хураамж төлбөл чулуу олборлож болно гэсэн тогтоол гаргачихсан байсан. Нэгэнт хууль бус учраас энэ тогтоолыг хүчингүй болгосон.
-Хэдэн жилийн өмнө Айраг суманд үнэт болон гоёлын чулууны бизнес газар авсан. Чухам тэр үед сумын цагдаагийн агуулах хаш, мана, гартаам зэрэг чулуугаар дүүрсэн тохиолдол бий. Орон нутгийнхан хураасан чулуугаа хаана хадгалах, хэрхэн улсын орлого болгох зэрэг асуудал тодорхойгүй байсан. Одоо хэрхэн шийдэж байна вэ?
-Хууль бусаар олборлосон ашигт малтмалыг хуульд зааснаар хураах, худалдан борлуулах журмын дагуу хураасан. Хураасны дараа хэрхэн борлуулах вэ гэдэг асуудал гардаг. Хамгийн гол нь манайд хагас эрдэнийн чулууны дотоодын үйлдвэрлэл гэж байдаггүй. Тиймээс наад зах нь үнэлгээ тогтоох аргагүйд хүрэх гээд зовлон их бий. 2006-2008 онд хураасан чулууны багахан хэсгийг борлуулсан. Чулуугаар бэлэг дурсгал хийдэг дотоодын цөөн үйлдвэрт худалдсан. Одоо үлдэгдэл нь гэхэд хоёр тонн чулуу байна.
-Социализмын үеэс л манайх жонш олборлосон. Их хортой, хүнд нөхцөлд байдаг учир хоригд луудыг ажиллуулдаг гэж ярь даг байлаа. Ингэхэд жоншоор юу хий дэг юм бэ. Дэлхийн зах зээлд ямар үнэ ханштай байдаг юм бол?
-Хоригдлууд ажилладаг байсан цаг бий. Айраг, Бор-Өндөр хэзээнээсээ жонш олборлосоор ирсэн. Тэнд гүний уурхайд хүмүүс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг байв. Жоншны үнийн тухайд чанараасаа шалтгаалаад ангилалтай. Нэг тонн жоншны хилийн үнэ 80-150 доллар. Ченжүүд гар аргаар олборлогчдоос жонш авч цааш нь үнэ хүргэж зарж байна. Жоншийг металлурги, гангийн үйлдвэрт хэрэглэдэг. Дээрх үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарч үнэ нь хэлбэлздэг.
-Ингэхэд манай улс эрдэнийн чулууны нөөц хэр ихтэй вэ. Дэлхийд ховор чулууны нөөц бий юу?
-Эрдэнийн чулууг үнэт, хагас үнэт эрдэнийн чулуу гэж ангилдаг. Олон улсын стандарт гэж бий. Тухайлбал алмаас, рубин гэхээр үнэт чулуунд орно. Харин манайд байдаг үзмэн мана, хаш, чүнчигноров зэрэг нь хагас үнэт чулуу юм. Монголд энэ чиглэлээр геологийн бүрэн судалгаа хийгдээгүй байна. Гэхдээ болор, үзмэн мана, хаш зэрэг гартаамын төрлийн үнэт чулууны судалгаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Дээрх чулууг олборлоход бусад ашигт малтмалын адил лиценз авдаг. Лиценз авсан газар хайгуул хийж нөөцөө тогтооно. Одоогоор манайд албан ёсоор үйлдвэрлэлийн хэмжээнд очоогүй байна. Өнөөдрийн байдлаар ердөө л хоёр аж ахуйн нэгж хаш олборлох лиценз авсан.
-Говийн хөрсөнд агуулагддаг жонш бол хангайн модтой адил усыг татдаг, хуримтлуулдаг гол хүч нь байдаг гэсэн. Гэтэл сүүлийн үед жоншийг их хэмжээгээр олборлосноор Дорноговийн усны түвшин илт багасаж байгаа талаар нутгийнхан ярьж байна. Энэ маш ноцтой асуудал. Бор-Өндөрийн жоншны үйлдвэр жилд 1.2 сая шоометр ус шавхан зайлуулдаг. Өдгөө тус уурхай орчмын 1.5 км радиустай газарт газрын доорх усны түвшин 20 гаруй метрээр доошилсон судалгаа гарсан гэж сонссон. Энэ хэр бодитой вэ. Яам энэ асуудлаар ямар нэг судалгаа хийж байгаа юу?
Б.САРАН: -Бор-Өндөрт олон жил олборлолт явууллаа. Газрын доорх усны нөөц тэр хэмжээгээр буурсан нь тодорхой. Гэхдээ яг хэдий хэмжээгээр буурсан бэ гэдгийг хэмжиж үзэх л хэрэгтэй. Байгаль орчны тухай хуульд байгалийн нөөц баялгийг ашиглахдаа даацын хэмжээнд тохируулна гэсэн заалт бий.
Энэ нь нөөцийг байгаа хэмжээгээр бус, байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр даацад нь тохируулж ашиглах ёстой гэсэн үг. Энэ хэмжүүрт авч үзвэл Бор- Өндөрт даац хэтэрсэн байх тал бий. Учир нь сүүлийн үед тухайн газрыг тойрсон уурхай олширч, нийлбэр дүнгээрээ орд газрын хэмжээнд даац хэтрэн байгаль орчинд хохирол учруулсан байх магадлалтай.
Гэхдээ судалж үзээгүй болохоор даацыг хэдий хэмжээгээр хэтрүүлчихсэн, гүний усны нөөцөд хэрхэн нөлөөлснийг тааж ярьж болохгүй.
-Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр бичил уурхай эрхлэх, хувиараа ашигт малтмал олборлохыг хүлээн зөвшөөрчихлөө. Хувиараа ашигт малтмал олборлогчид хуулийн дагуу нөхөрлөл байгуулаад эхэлбэл ямар өөрчлөлт гарна гэж хүлээж байна вэ. Байгаль орчин талаасаа гэхэд нөхөн сэргээлт асуудалгүй болно гэж найдаж болох уу?
-Уг нь хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Гэхдээ үүний дагуу мөрдөх дүрэм, журам батлах нэлээд асуудал яригдаж, боловсруулах шатандаа явж байна. Журмууд батлагдсаны дараа илүү тодорхой болох учиртай. Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Дүрэм журмыг бид санаанаасаа зохиогоод, эсвэл ямар нэг зүйл хуулбарлаад гаргачихгүй. Судалгаа, үндэслэл, холбогдох хуулиудын эрх зүйн орчин гээд маш олон асуудлыг давхар нягталж боловсруулдаг. Тэгэхээр энд тодорхой хэмжээгээр цаг хугацаа шаардана гэсэн үг. Зарчмын нэг асуудал бий. Нөхөрлөл гэдэг угтаа бол бие даасан нэг аж ахуйн нэгж болно гэсэн үг. Энэ утгаараа аль ч нөхөрлөл Байгаль орчны тухай болон Газрын тухай хуульд захирагдах ёстой. Ямар нэг давуу эрх, хөнгөлөлт чөлөөлөлт байх ёсгүй. Хуулиар ямар шаардлага тавина, тэрийг л хүлээнэ.
-Яг энэ асуудал дээр хүмүүс эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Зарим нь нинжануудыг хуулиар хүлээн зөвшөөрч, нөхөрлөл байгуулж ажиллуулна гэдэг хэзээ ч бүтэхгүй гэж байна. Та хувь хүнийхээ үүднээс ямар бодолтой байна вэ?
-Нөхөрлөл байгуулаад, хуулийн дагуу зөвшөөрөл аваад ажиллах боломж хэдийнэ бүрдсэн. Нэг үгээр хэлбэл, өнөө- дөр хувиараа олборлогчдыг одоогоос арваад жилийн өмнөхтэй харьцуулах аргагүй болжээ. Тэд машин унаа, техник багаж төхөөрөмжөөр бүрэн хангагдчихаж. Хамгийн гол нь хэрхэн, яаж, ямар замаар зохион байгуулалтад орж ажиллахаа мэдэхгүй байна. Харин үндсэн орд буюу химийн бодис зайлшгүй ашиглах нөхцөлд нөхөрлөлд зөвшөөрөл олгох ямар ч боломж байхгүй ээ. Угаасаа хуулиар үүнийг хориглочихсон. Үнэт чулуу, жонш ялгаагүй нөхөрлөл байгуулахад болохгүй зүйл байхгүй.
Иргэн Г.БААТАР: -Монгол Улс алтаа ченжүүдийн гарт алдаж, тэдний сэндийчсэн газрыг хэн ч нөхөн сэргээлгүй хаяж байна. Одоо жонш, үнэт чулуу мөн тийм байдалд хүрэх юм биш үү.
Б.САРАН: -Уг нь хэрэгж үүлж чадвал бичил уурхай, нө- хөрлөл хэлбэрээр энэ асуудлыг зохи цуулж болно. Энэ хэлбэрийг бий болгосноор байгаль орчин болон хүний аюулгүй байдлыг хамгаалах учиртай. Харамсалтай нь бидний бодсон шиг ажил хэрэг бүтэхгүй байна. Алтны ченжүүд гэхэд ганц өдрийн дотор 500 км нүүж чаддаг болжээ.
Тэдний сэглэсэн газрыг хөөж гүйцэж нөхөн сэргээлт хийлгэхэд бидний хурд гүйцэхгүй байна. Бид жонш үнэт чулуун дээр ийм асуудал үүсэхгүй гэж үзэж болохгүй. Өнөөдөр үнэт чулууг хууль бусаар олборлож хилээр гаргах гэж оролдож байна. Бид хяналтаа чангалах ёстой. Бичгийн ширээний хэртэй үзмэн маныг ченжүүд 80 сая төгрөгөөр авсан тухай ярьж байна. Үүнээс хавьгүй илүү үнээр борлуулах боломж уг нь бий. Цаашид үнэт чулуугаа дуудлага худалдаанд оруулах нөхцөлийг бүрдүүлж болно.
Жонш гэхэд иргэдээс худалдан авдаг компани нь тодорхой, нийгмийн даатгалд хамрагддаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах гээд энэ хуулиар олон асуудал шийдэгдэнэ гэж найдаж байгаа. Ингэх цаг нь ч болсон. Энэ чиглэлээр ажилладаг, хянадаг төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Наад зах нь нэг суманд хяналтын ганц байцаагч ажиллаад өөрчлөлт гарахгүй. Энэ асуудлыг мэддэг, үнэт болон гоёлын чулууны мэргэжлийн хүн ажилладаг болмоор байна. Өнөөдөр Айраг суманд, Заамарт ч ялгаагүй геологи, уул уурхайн мэргэжлийн хүн алга байна шүү дээ.
-Жоншны нөхөн сэргээлтийг хийх ямар стандарт байдаг юм бэ. Газраас их хэмжээгээр, бүр хэдэн зуун тонноор нь ухаж аваад экспортолчихож байна. Хоосон үлдсэн нүхийг яаж нөхөн сэргээх юм бэ?
Д.МӨНХТАМИР: -Ганц жонш биш, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт малтмалын олборлолтын зарчим ижил гэж болно. Ихэнх нь олборлолт байдлаар гарчихаж байна. Гэтэл бид нөгөөх нүхээ булна, дүүргэнэ гэж ярьдаг. Угтаа бол нөхөн сэргээлтийг анхнаасаа нэгдсэн зураг төслийн дагуу хийх ёстой. Тэр нүхийг дүүргэх материал байхгүй шүү дээ. Тэгэхээр нөхөн сэргээхдээ гүний усны түвшин хүртэл дарах уу, эсвэл нуур цөөрөм байгуулж болохоор байна уу.
Энэ бүхнийг мэргэжлийн байгууллага гаргачихсан байх ёстой. Хамгийн гол нь олборлолт явуулсан тухайн газрыг дахин нийтийн хэрэгцээнд ашиглах боломжтой болгож орхиход байгаа юм. Энэ бол нөхөн сэргээлтийн гол зорилго. Харамсалтай нь одоогоор хуульчлагдаагүй байна. ХБНГУ-д саяхан зохиогдсон “Олон улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн” чуулганд манайхан оролцсон.
Энд “Монгол Улсын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал болон уурхайн хаалтын төлөв байдал” сэдвээр оролцож туршлага солилцлоо. Ер нь бусад оронд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тухайн уурхайд хэдэн шоо метр ашигласан талбай үлдэх вэ зэрэг бүх асуудал зураг төслөөр гарчихдаг. Үүний дагуу “Та хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулах юм байна.
Тэгэхээр А лиценз авахын тулд 500 сая төгрөгийг нөхөн сэргээлтийн барьцаанд өг” гэх жишээгээр шаардлага тавьдаг. Үүнийг мэдээж нарийн тооцож таараа. Энгийнээр хэлбэл, хэрвээ тухайн компанийн үйл ажиллагаа зогсвол дараагийн олборлогчдод барьцаанд авсан хөрөнгө шилжинэ гэсэн үг. Гэтэл манайд яаж байна. Хайгуулын лиценз аваад нөөцөө тогтооно.
Дараа нь ашиглалтын лиценз болгоод нарийвчилсан үнэлгээ хийлгээд, техник эдийн засгийн үнэлгээгээ тогтоолгоод ашигладаг. Ингээд байгаль орчныг хамгаалах үнэлгээнд заасан зардлын 50 хувийг барьцаанд өгдөг. Энэ барьцаа нь дараа дараагийн жилдээ шилжээд явчихдаг. Гэтэл уурхай хаагдахад мөнөөх барьцаанд өгсөн 50 хувь нь уурхайн хаалтын нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой хөрөнгийн өчүүхэн хувь болох жишээтэй байна.
Б.САРАН: -Уг нь уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг баталсан. Гэхдээ ил уурхайн хувьд. Далд уурхайн хувьд одоогоор алга. Үнэндээ Монгол Улсын хувьд олон арван жилийн туршлага байхгүй. Тэгэхээр бидэнд маш ойрын хугацаанд шийдэх ёстой асуудлын нэг уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн төслийг хэрхэн хийх вэ гэдэг байгаа юм.
Монгол орны экологийн нөхцөл, газар зүйн онцлогтой нь холбож боловсруулах зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр уул уурхайн олборлолттой холбоотой хуулиудад хаалтын, нөхөн сэргээлтийн стандарттай байх ёстой гээд бүр заачихсан.
Далд уурхайн хувьд өнөөдөр боловсруулах түвшинд явж байгаа. Үүнийг боловсруулахад асар өргөн хүрээтэй судалгаа, тооцоо хэрэгтэй талаар дээр би хэлсэн.
-“Эко танхим”-ын уулзалтад ирж ярилцсан Та бүхэнд баярлалаа.
Б.НАЦАГДОРЖ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН