Энэ үгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв. Ерөнхий сайд С.Батболдын удирдаж буй хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Ойн үеэрээ Засгийн газрын танхимын гишүүд сэтгүүлчидтэй зангиагүй уулзах цагаар Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд гэгээ туссаныг С.Батболд ийн зураглав. Энэ жил Монгол Улс 350 мянган тонн ургац хураан авчээ. Энэ нь төлөвлөснөөс 20 мянган тонноор давсан үзүүлэлт. Төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхыг 60 хувь хангав. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан хугацаандаа анх удаа ОУВС-тай хамтран ”Стэнд-бай” хөтөлбөрийг амжилттай хэрэг жүүлж дууссаныг тус сангийн удирдлагууд саяхан мэдэгдлээ.
“Энэ хугацаанд Монголын төсөв, санхүүгийн байдлыг тогтвор жуулсан төдийгүй төсвийн алдагд лыг бууруулж, төлбөрийн тэнцлийг сайжруулж чаджээ. Гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэж, инфляцын өсөлт саармагжив. Эдийн засгийн байдал тогтворжлоо. Хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрийн асуудлыг бодитой зохицуулснаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ ханган биелүүлж, хоёр талын маргаантай зарим өр, төлбөрийг бүрэн шийдвэрлэжээ. Макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдаж, эдийн засгийн өсөлтийн суурь тавигдсан, бүс нутагтаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн анхны орон Монгол боллоо.
Хэдийгээр санхүү, эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч байсан ч Засгийн газар тухай бүрт нь шуурхай арга хэмжээ авсны үр дүн гарлаа” хэмээн ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дарга, ноён Стивен Барнетт хөтөлбөрийн үр дүнг мэдээлэхдээ онцлов. С.Батболдын тэргүүлсэн Зас гийн газрын эхний жилийг үндсэнд нь урмын жил байлаа хэмээн дүгнэхээс аргагүй. Ажлын амжилтад хэн дүгнэлт өгөхөөс чанар хамаарна. Олон улсын өрсөлдөх чадварын байгууллагын дүгнэснээр Монгол Улс ойрын таван жилд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутагтаа тэргүүлнэ гэж төсөөлжээ. Ийм ирээдүй харагдаж буйг ч өрсөлдөх чадавхийн индексээрээ 117-гоос 99 дүгээр байр руу дэвшсэн үзүүлэлт нотлох юм. Улс хөгжихийн тулд стандарт гээч “юм” хэрэгтэй. Монголтой нэг шугаманд байсан Болгар, Чех, Унгар зэрэг социалист асан орон нийгмийнхээ бүх салбарт евро стандартыг нэвтрүүлснээр биднийг хол орхисонд Ерөнхий сайд “атаархаж”, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллаж байгаагаа хэлэв. Боловсролын салбарт Кембрижийн туршлагыг хэрэгжүүлээд эхэлснийг нь бид мэднэ.
Орд газруудын нэр болох “толгойнууд” бус монгол хүний толгой хөгжлийн үндэс, бүтээгч байхыг С.Батболд бас онцлов. Эдийн засгийн судасны эргэлтийг түргэтгэх, чанаржуулахад хөрөнгийн зах зээлийн хөгжил том үүрэгтэй. Эхний амжилт нь Хонконгийн хө- рөнгийн биржид Монголын компани бүртгэлтэй болж, нэгж хувьцааны ханш өндрөөр нэрлэгдэж байгаа явдал юм. Бүхий л зүйлд төр гар бие оролцдогоос татгалзахыг Засгийн газар хүсэж байна. Тийм ч зорилгоор Концессын хуулийг баталж, хууль хэрэгжсэнээр томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зонхилж эхэлнэ. Ингэснээр ажлын байр олноор нэмэгдэж, татвар төлөгчийн хүрээ өргөжинө. Төр харин хувийн хэвшил хөгжих эрх зүйн таатай орчныг бий болгох үүрэгтэй, үүний ч төлөө ажилласаар байгааг, эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь өгч, бие даах чадварыг бэхжүүлэхийн төлөө ажиллахаа хамтарсан Засгийн газрын тэргүүн амалж байна.
“Бүтээгч Монгол Улс” байх зорилгын төлөө 2010 онд эдийн засгийн эрх чөлөө, ардчиллын хөгжлийг бэхжүүлэхийн төлөө ажилласнаа С.Батболд ярив. Монголын хөгжлийн чиг хандлага зөв замдаа явааг нотолсон баримтыг дахин дуулгая. Төсвийн түншлэл олон улсын байгууллагын үзүүлэлтээр Монгол Улс төсвийн ил тод байдлаар 2006 онд 18, 2008 онд 36, 2010 оны байдлаар 60 оноо авчээ. Нийт 100 оноо авч байж хамгийн сайн нөхцөлийг хангах учиртай юм байна. 60 оноонд хүрснээр Итали, Португал зэрэг орныг Монгол ардаа орхисон байна. Олзворлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангасан гэсэн үнэлэлтийг дэлхийн байгууллага бидэнд мөн өгч, бизнесийн хөгжлийн индексээр Монгол Улс 25 байраар урагшилжээ. Хүний хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 182 орноос 115-д жагсаж байна. Ингээд баримт сөхөөд байвал, Монголд өгч буй олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагын өөдрөг дүгнэлт монголчуудын ирээдүйг гэгээтэй харагдуулж байгаа юм. Эдийн засгийн эрх чөлөөг хэрэгжүүлэхийг зорьсон үе байлаа хэмээн С.Батболд нэг жилийнхээ ажлыг ерөнхийд нь “базаж” дүгнэв. Улс төрийн хоёр гол нам МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөв байжээ гэдэг эцсийн дүгнэлтэд хүрсэндээ олзуурхаж буйгаа Ерөнхий сайд нуусангүй.
20 жил уралцаж, уралдлаа. Одоо болсон. Хэрэлдсэнээр ажилд садаа болдгийг ухаарсан, хамтраад болгоё гэвэл амжилтад хүрдгийг, улс төр, эдийн засгийн ардчиллын үр дүнд хамтарсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд тогтвортой, үр дүнтэй ажиллаж ирснийг гүйцэтгэх засаглалын тэргүүн зориуд хэлэхийг хүссэн юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Монголын эдийн засгийн өсөлт -1 хувьтай байсан бол энэ оны урьдчилсан байдлаар 7.0 хувьд хүрэх магадлалтай байна. Улс төрийн сөргөлдөөнөөр биш зөвшилцлийг эрхэмлэж ирсэн нь оч гялалзах үндэс болсон. Бадарсан тэр очийг гал болгохыг зорьж ажиллаж байгааг С.Батболд дахин дахин онцолж байсныг дурдъя. “Монгол оронд хөгжлийн сайхан ирээдүй Монголын сайхан орондоо монгол хүн сайхан амьдрах боломж бий гэдэг итгэдэг.
Үүний тулд монгол хүн бүр ажлын байртай болох болом жийг бүрдүүлэх, иргэн бүрээ чадавхжуулан, боловсролтой, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүү лэх, монгол төр иргэндээ ойрхон байх ёстой. Бид үүнийг хийх ёстой, хийж чадна гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байна. Хамтарсан Засгийн газарт намууд, Ерөнхийлөгч, УИХ, нийт ард түмний дэмжлэг хэрэгтэй” гэж Ерөнхий сайд С.Батболд ярианыхаа төгсгөлд хэлэв. Ирээдүйн Монгол дэлхийд эдийн засгийн хүчирхэг тоглогч байна гэдэгт хамтарсан Засгийн газрын гишүүд итгэлтэй ажиллаж байна Тэдэнд сурвалжлагчдаас тавьсан зарим асуулт, хариултыг товчлон хүргэе.
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрлэсэн хувьцаа дунджаар хэдэн төгрөг байх боломжтой вэ?
Ч.Хүрэлбаатар: -15 тэрбум хувьцаатай байна. Нэг хүнд 500 ширхэг ногдоно. Нэгж хувьцааны үнэ хөрөнгө оруулалтын судалгаа хийсний дараа тодорхой болно.
-Англид саатуулагдаад байгаа ҮАБЗ-ийн албаны дарга Хурцын талаар Засгийн газар ямар байр суурьтай байна вэ. Иргэнээ суллаж авах талаар юу хийж байна вэ?
С.Батболд: -Иргэнээ авах талаар олон улс болон Монголын хууль, дүрмийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнийг буруутан болгосон албан тушаалтны тухайд зохих хуулийн хүрээнд хариуцлагын асуудал ярина.
-Донор иргэнээс ДОХ илэрсэн тухай мэдээллийг яагаад нууцалсан бэ. Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох уу?
С.Ламбаа: -Энэ тухай ҮАБЗ болон Ерөнхий сайдад тухайн үед нь танилцуулсан. Холбогдох тоног төхөөрөмж, төсвийн асуудлаар ч ярилцсан. Донор байх үедээ хүнд ДОХ-ын халдвар дамжуулаагүй болох нь удаа дараагийн шинжилгээгээр тогтоогдсон. Мэдээллийг нууцалсан зүйл байхгүй. -Лиценз олголтод ямар хяналт тавьж байгаа вэ. Монголын газар нутгийн 50 хувьд нь лиценз олгосон байгааг хэрхэн цэгцэлж байна вэ? Д.Зоригт: -Сүүлийн хоёр жилд лиценз олголт хоёр дахин цөөрсөн. Нийт газар нутгийн 17 хувь орчим нь лицензтэй байгаа. Өмнө нь 44 хувьд хүрч байсан үе бий. Урьд нь 7000 мянган орчим лиценз байсан одоо 5000 орчим болоод байна.