
Шинээр 54 хүнээс халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 2,174 боллоо.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн болон орон нутагт байгаа лабораториудад нийт 1 сая 220 мянган хүнд шинжилгээ хийжээ. Одоогоор халдвар авсан иргэдийн 70 хувь нь эдгэрээд байгаа бол эмчлэгдэж байгаа иргэдээс хоёр хүний бие хүнд, маш хүнд нэг хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.