
Энэ долоо хоногийн сүүлээр коронавирус халдварт өвчний эсрэг вакциныг оруулж ирэх бөгөөд бэлтгэл ажлыг хангасан хэмээн холбогдох мэргэжилтнүүд хэлэв. Мөн засгийн газраас иргэдээ вакцинжуулахад хэдэн төгрөг зарцуулах талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр, "COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах вакциныг өгч байгаа. Засгийн газар 226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулахаар шийдвэрлүүлсэн. Төсөв мөнгөний хувьд шийдэгдээгүй асуудал байхгүй. Энэ долоо хоногийн сүүлээр татан авалтын онгоцнуудыг нисгэнэ. Хоёр ч нислэг төлөвлөж байна. Тодорхой шийдвэр гарахаар дахин танилцуулах болно" гэлээ.