
Өнөөдөр гадаа 15 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Дөрөвдүгээр сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 99 дахь өдөр бөгөөд он дуусахад 266 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, чөдөр одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2785.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 394.00, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
1. 10:00 цагаас НМХГ-аас "Ковид-19" халдварын үед, Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
3. 11.30 цагаас УИХ болон МАН-д шаардлага хүргүүлэх тухай бие даасан нам бус иргэдээс хэвлэлийн хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд Исламын бүгд найрамдах Ирак улс Сирийн иргэний дайнд орж байгаагаа албан ёсоор зарлав.
- 2008 онд Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ.
- 2004 онд Суданы засгийн газар болон босогчдын хооронд хүмүүнлэгийн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлжээ.
- 1993 онд Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.
- 1992 онд газрын теннисний домог Артур Эш ДОХ өвчин туссанаа олон нийтэд зарлаж, улмаар зүрхний хоёр удаагийн хагалгаанд оржээ.
- 1975 онд АНУ-ын мэргэжлийн бейсболын Кливленд Индианс багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.
- 1964 онд Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.