
Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчилж, тав тухтай орчныг бүрдүүлэхээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Нүхэн жорлонг солих үндсэн таван технологийг судалж буй бөгөөд ариун цэврийн байгууламжийн технологитой албаныхан өчигдөр танилцжээ. Энэ үед УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Хөдөө, орон нутгийн хүүхэд, сурагчдын тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ ажлыг чанартай хийх шаардлагатай” гэв.