
Хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ачаалал эрс нэмэгдлээ. Үүнээс гадна банкны салбаруудад ачаалал нэмэгдэн, дараалал үүсжээ. Үүнийг иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгтэй холбоотой хэмээн банкны ажилчид тайлбарлав. Өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн уг дараалал 14.00 цагийн үед дуусаагүй, үргэлжилж байв.
