
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй орон сууцын ипотекийн хөтөлбөрийн хүрээнд тус яамны ажилтан, албан хаагчдад орон сууцны зээл, бусад санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой санамж бичигт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Голомт” банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал нар гарын үсэг зурлаа. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн шаардлагад нийцсэн, улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууц худалдан авч буй тус яамны 50 албан хаагчид “Голомт” банк зургаан хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна.