
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Мөн 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Сүхбаатар, Орхон аймагт улсын дунджаас 0.2-0.9 пунктээр дээгүүр, харин Дорноговь, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.0 пунктээр доогуур байна гэв. Энэ оны эхний улиралд 17 619 эх амаржиж, 17 752 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 911 буюу 4.9, хүүхэд 911 буюу 4.9 хувь буурсан үзүүлэлт гэнэ. Харин нас баралт 3 769 болж, өмнөх оны мөн үеэс 187 буюу 4.7 хувиар буурчээ.