
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, энэ сарын 10-25 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжин, хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Үүнтэй холбогдолтойгоор 15 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Мөн Улсын онцгой комиссынхон холбогдох албаныхантай хамтран хөл хорионы үед авч хэрэгжүүлэх түр дүрэм, журмыг гаргахаар болсон юм. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын хэвлэл мэдээллийн албанаас 17.00 цагт олон нийтэд мэдээлэл хийнэ гэв.