
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор УОК-оос нийслэлийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуй нэгж байгууллага тодорхой маршрутын дагуу зорчих QR код олгох, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гарсан билээ. НОК энэ асуудлыг эцэслээд, 17:00 цагт мэдээлэл хийх юм.




