
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, сэлбийн 41 тоот хашаанд гал гарч байна гэх дуудлагыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн өнөөдөр (дөрөвдүгээр сарын 12-нд) 18.43 цагт хүлээн авчээ. Улмаар 18.48 цагт очиход иргэн Д-гийн хашаанд таван ханатай гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөж нас барсан байжээ. Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна. Амиа алдсан иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа гэнэ. Одоогоор шалтгаан нөхцөлийг тогтоохоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.