
Дуучин A cool Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа "Соёмбо" чуулгын даргаар томилогджээ. Түүний хувьд офицерын курст суралцаж, хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон аж.
"Соёмбо" чуулга нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавтай уулзаж Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны болон эмэгтэй хоригдлуудад 5000 гаруй ном хандивласан байна.
