
Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Мөн үеэр Шадар сайд С.Амарсайхан "Тавдугаар сарын 12-ноос эхлэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 32 үйлдвэрт хяналт, шалгалт хийсэн. 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Харин МХЕГ-ын дарга Б.Баасандорж 10 компанийн үйлдвэрт 17 лац тавьсан гэж тайлбарласан бөгөөд үйл ажиллагааг нь түр зогсоосон үйлдвэрүүдийн нэрийг зарлалаа.
- Цэлмэг онгод ХХК
- Язгууртны эко хүнс ХХК
- Саян-Уул ХХК
- Дун пан интернэшнл ХХК
- Натурал грийн фүүдс ХХК
- Цасан сан тянь ХХК
- Оргил гүн ХХК
- Өргөө мийт трейд ХХК
- Монгол эко мах ХХК
- Эс эс си монголиан фүүдс ХХК-ийн үйл ажиллагааг хязгаарласан байна.
Мөн Монгол Улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 173 аж ахуйн нэгж байна. Үүнээс 61 нь экспортын мах бэлддэг бөгөөд 31 нь БНХАУ руу мах гаргаж байгаа юм. Эдгээр 31 үйлдвэрийн 15 нь дулааны аргаар махаа бэлддэг. Дулааны аргаар бэлтгэх шаардлагыг хоёр улсын протоколоор тавьдаг.
БНХАУ руу мах бэлтгэх зөвшөөрөлтэй 31 үйлдвэрийн жагсаалт:
- "Дархан митс фүүдс" ХХК
- “Дорнын говь”ХХК
- "Завхан хүнс" ХХК
- “Тэс шим" хоршоо
- “Эй Ди Жи Си" ХХК
- "Жаргалант мах импекс" ХХК
- "Эрдэнэ хүнс" ХХК
- "Грийн грэйс ланд" ХХК
- “Бум номин” ХХК
- “Монгол Эко Мит Хөвсгөл мах маркет”ХХК
- "Мах импекс" ХХК
- "ХКҮ" ХХК
- "Саян-Уул" ХХК
- "Монгол эко мах" ХХК
- "Монгол мах экспо" ХХК
- "Хатансүйх" ХХК
- "Сил фүүд" ХХК
- "Цан Син Тиан И" ХХК
- "Ихэр шарангад" ХХК
- "Хаан хүнс" ХХК
- "Мах маркет" ХХК
- "Прэком" ХХК
- "Дон Гиан" ХХК
- "Жэй Икс Си Эс" ХХК
- "Хүн од" ХХК
- "Агро мит" групп
- Хүнс комплекс
- Траст трейд
- "Эрүүл Монгол эко мах" ХХК
- "Лансийн хишиг" ХХК
- "Монгол тогоруу трейд" ХХК зэрэг үйлдвэрүүд нь зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.