
БНХАУ-ын Луут завины баяр өнөөдөр тохиож байна. Иймд тус улстай хиллэдэг бүх боомт амарч байгаа юм. Харин маргаашаас хэвийн ажиллана Хилийн боомтын захиргаанаас мэдээллээ.
Эрээн хотод халдвар гарсан ч гэсэн өчигдөр бараа тээвэр хэвийн орж ирсэн байна. Тодруулбал,өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны үдээс өмнө Замын-Үүд боомтын авто замаар ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. Харин үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй байна.
