
Монголын хөрөнгийн биржийн дүрмийн 8.10.11, Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журмын 7.5.3 дугаар заалт, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг үндэслэн Компанийн засаглалын кодексыг үнэлэх аргачлалыг шинэчлэн баталж, өнгөрсөн баасан гаргаас эхлэн дагаж мөрдөхийг үүрэг болгожээ. Иймээс хувьцаат компаниуд дээрх кодексын хэрэгжилтийн тайланг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын А/58 тоот тушаалын 1-т заасан аргачлалын дагуу үнэлж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор, уг тайланд гарсан өөрчлөлтийг тухай бүрт нь тайлагнан мэдэгдэх учиртайг мэдээллээ.