
Өнгөрөгч баасан гаргийн орой бороотой, зэврүүн байсан ч Өглөөний гудамжинд хувцас загварын урлагийн хорхойтнууд олноор цуглав. Учир нь тэнд “Boho” брэндээс зохион байгуулсан хувцас загварын шоу үзүүлбэр болсон юм.
Энэ зуны загварын өнгийг тодорхойлох зорилготой шоу нь загварыг тайзан дээр бус, гудамжинд үзүүлсэн нь онцлог байв. Мөн үзэгчид нь оролцогчдоосоо дутахгүй “этгээд” ганган, чамин дэгжин хувцасласан нь сонирхол татлаа. Загварлаг, мэдрэмжтэй үзэгчдийн хэв маягийг манай гэрэл зурагчин дурандаа ийнхүү буулгажээ.