
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өнгөрсөн долоо хоногт уналт, таталтын эмийн хомсдол үүссэн, тус эмийн эрэлт хэрэгцээ их, олдохгүй байгаа энэ асуудлыг шийдэж өгөхийг засгийн газарт уламжилсан. Энэ асуудлын талаар Эрүүл мэдийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Ганцхан уналт таталтын эм хомсдолд орсон юм биш. Тээвэр, ложистикийн улмаас зарим эм, тарианы тээвэрлэлт саатсан. Зайлшгүй шаардлагатай эм, тарианы хомсдол үүссэн. Эхний ээлжид уналт таталтын эмийг энэ сарын 29-нд Швейцараас авахаар болсон. Уналт, таталтын эмийг хувь хүсүүс оруулж ирдэг. Эдгээр тасалдаад байгаа эмийг оруулж ирэхэд бид заавал тусгай зөвшөөрөл гэхгүй нэг удаагийн лицензийг мөн олгож байгаа. Ингэснээр хувь хүмүүс компани байгуулж нэн шаардллагатай эмүүдийг нийлүүлэх боломжтой болсон.
Уналт, таталтад уудаг эмийн хөнгөлөлтийг төрөөс олгодог. Харин өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэр гаргалаа. Ялангуяа тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлтэй эмчилгээний асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн" гэж хэллээ.