
Панам улсад үргэлжилж буй сурагчдын шатрын ДАШТ-д дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирдлагад оролцсон “Стейниц” Монголын шатрын академийн тамирчин И.Цэлмүүн есөн насныхны ангилалд дөрвөн тоглолтод хожим, тэргүүлж эхэлжээ.
Тэгвэл С.Баярдүүрэн 11 насныхантай дөрөв тоглосноос гуравт нь ялсан байна. Б.Энхмандал долоон насныхад гурван хожилтой одоогоор IV жагсаж буй.