
Жүдо бөхийн “Улаанбаатарын их дуулга” тэмцээн нийслэлд энэ сарын 24-26-нд болно. Монголоос эх орныхоо дэвжээнд хүч сорих 54 бөхийг Их дуулга, гран при, дотоодын тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзаж сонгосон байна. Эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн -78 кг-д тус бүр гурав, үлдсэн жинд дөрвөн тамирчин зодоглоно. Олон улсын жүдо бөхийн холбоо ОХУ, Украины жүдочдыг “Их дуулга”-д оролцохыг зөвшөөрснөөр хойд хөршийнхөн мэдүүлгээ илгээжээ. Тэд Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдах санал гаргасан ч бусад улсын тамирчид оролцуулахгүй байхыг уриаллаа.