
Хятадын “Sky Eye” телескоп /од эрхсийн дуран/ харь гаргийн соёл иргэншлээс дохио хүлээн авсан байж магадгүй. Энэ тухай “Bloomberg” Хятадын төрийн хэвлэл “Science and Technology Daily”-д нийтэлсэн тайлангаас иш татан мэдээлэв. Тус тайлынг хэсэг хугацааны дараа устгасан нь анхаарлыг татаж байгаа аж. Дэлхийн хамгийн том телескоп болох “Sky Eye” илрүүлсэн цахилгаан соронзон дохио нь өмнөхөөсөө ялгаатай байсан бөгөөд эрдэмтдийн баг тэдгээр дохиог нарийвчлан судлах болсныг харь гаригийн соёл иргэншлийн эрэл хайгуулын багийн ахлах эрдэмтэн, профессор Жан Тунжие мэдэгджээ. Энэхүү багт Бээжингийн Багшийн Их Сургууль, Хятадын Үндэсний Одон орон судлалын хүрээлэн, Хятадын Шинжлэх Ухааны Академи, Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд багтдаг аж. 500 метрийн диаметр бүхий “Sky Eye” дуранг 2020 оны есдүгээр сард харь гаригийн амьдралыг хайх зорилгоор албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Тухайн үед эрдэмтэдийн баг хоёр сэжигтэй дохиог бүртгэсэн бол энэ жил бусад од гарагийг ажиглаж байх үед дахин нэг дохио хүлээн авчээ. Өмнө нь АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (НАСА) Нисдэг биетүүдийг шинжлэх ухааны үүднээс судлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.